Энэ өдөр сонгуульд өрсөлдөгчид нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авсан билээ. Энэ жилийн сонгууль дуучинтай, жүжигчинтэй, сэтгүүлчтэй, бөхтэй бүр гэрийн эзэгтэйдээ сонирхолтой сонголттой жил болох гэж байна. Тухайлбал Дуучин Нараа, Хөтлөгч Анужин, Гавьяат тамирчин Н. Түвшинбаяр гэх мэт.
Үүнээс гадна УИХ-ын гишүүд ах дүү хамаатан садан, эхнэр, хүүхэдтэйгээ зэрэгцэн өрсөлдөхыг хүссэн бололтой. МАХН-ын дарга Н. Энхбаярыг сонгуулийн ерөнхий хорооноос зөрчилтэй хэмээн үзэж сонгуульд оролцуулахгүй гэсэн шийдвэр гарахад тэрээр өөрийн гэргий болох О. Цолмонг сонгуульд сойхоор болсоноо мэдэгдсэн юм.
Тэгвэл "Ард түмнээ хайрлая" намын дарга Л. Гүндалай УИХ-ын 2016 оны сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж байгаа бол түүний эхнэр болох Л. Аззаяа "Ард түмнээ хайрлая" намаас нь Орхон аймагт нэр дэвшихээр болж өнөөдөр батламжаа гардан авчээ. Ийнхүү олон төрөл жанрын нэр дэвшигчтэй сонгуулийн өдрүүд үргэлжилсээр байна.
PHOTONEWS.MN
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ