|
Амжилттай яваа эрчүүдийн ард хүчирхэг эмэгтэйчүүд нуугдаж байдаг гэдэг үг байдаг даа. Харин орчин үед тэр хүчирхэг эмэгтэйчүүд ард нь нуугдах биш урд нь явахаар шийдсэнийг энэ удаагийн сонгууль бэлхэнээ харуулж байх шиг. Учир нь цагтаа төрийн тэргүүн, тэргүүн хатагтай хэмээн цоллуулж явсан Н.Энхбаяр, О.Цолмон нар энэ удаа байраа сэлгэж О.Цолмон 2016-оны УИХ-д нэр дэвшихээр болсон гэнэ. МАХН-ын дарга Н.Энхбаярыг ялын хугацаа нь дуусаагүй гэх шалтгаанаар СЕХ-оос нэр дэвших эрхийг нь баталгаажуулаагүй юм. Харин тэрбээр “Михиалд нэг бодол бий” гэсэн шиг өөрийн нэр дэвшихээр горилж байсан тойрогтой гэргий О.Цолмонгоо дэвшүүлсэн нь алдаагүй сонголт гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Эр нөхрөө туг барих, тугал ч хариулах үед нь хэзээд хамт байсан О.Цолмон хатагтай энэ удаа нөхрийнхөө намд нэг суудал авч ирж чадах уу гэдэг тун удахгүй тодрох нь ээ.
Э.Нашка
|
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй