Б.Одсүрэн: Аялна гэдэг тансаглах, зугаалахын нэр биш


 

Б.Одсүрэн гэгч энэ эрхмийг бид “Метромалл” их дэлгүүрийн эзэн гэдгээс өөр мэдээлэлгүй байсан.Харин тэрбээр энэ удаагийн сонгуульд бие даан нэр дэвшиж байгаа нь түүнтэй эчнээ танилцахад улам дөхөм болсон юм. Нэр дэвшигчдийн хувь болон хувьсгалын ажлуудыг хэн хүнгүй сонирхдог энэ цаг үед тэрбээр долоо хоногт 2-3 удаа тогтмол фитнесст явдаг гэнэ лээ. Мөн долоо хоногтоо 1-2 удаа хөлбөмбөг тоглоход цаг гаргадаг. Ер нь хөлбөмбөгт их хорхойтой, Челсигийн фен. Амралтын өдрөөр ерөнхийдөө өөрийгөө гэр бүлдээ өмчлүүлдэг.
Орой бүр хүүхдэдээ 30 минут зарцуулахыг хичээдэг гэх юм билээ. “Хүн стресстэй орчноосоо зугтааж, агаарт гарч, байгаль дэлхийтэйгээ ойртвол урам зориг авдаг юм шиг санагддаг. Би аялах дуртай, боломж гарвал аялдаг. Аялна гэдэг зүгээр тансаглах, зугаалах гэхээсээ илүү ихийг үзэж, нүд тайлж, олон хүнтэй уулзан танилцаж, өөрийгөө тэлэх тухай ойлголт юм. 40 гаруй орноор явж, амьдралын олон хэв маягийг олж харсан. Тэгж өөрийгөө, нийгмээ, улс орноо харьцуулж явахад их зүйлийг мэдэрч ойлгодог” гэх энэ эрхэмд олон хүн итгэл үзүүлнэ гэдгээ илэрхийлээд буй.
Э.Нашка