Энэ сарын 2-ны өдөр Төв аймагт хүн амины онц ноцтой хэрэг үйлдэгдсэн талаар өмнө нь бид мэдээллэсэн. Тодруулбал Төв аймгийн Алтанбулаг суманд суух Т-ийн гэрт энэ хэрэг үйлдэгдсэн бөгөөд Баянзүрх дүүргийн 27-р хороонд суух 28 настай эрэгтэй П гэгч тус сумын Алтан-Овоо гэх газар суух 33 настай эрэгтэй М-тэй маргалдаж, цээжин тус газар нь дөрвөн удаа хутгалж, амь насыг нь хохироосон байдаг. Архидан согтуурч, улмаар маргалдсаны улмаас нэгнийхээ аминд хүрсэн байна. Энэ талаар эх сурвалж “Маргаан дэгдэх үед дэргэдэх хүмүүс хэсгийн төлөөлөгчид яаралтай дуудлага өгсөн бол хүний амь нас эрсдэхгүй байсан” хэмээжээ.
Хэрэг үйлдсэнийхээ дараа сэжигтэн П амиа хорлохыг завдсан байна. Тэрбээр Алтанбулаг суманд ямаа самнахаар очоод хамаатныдаа байрлаж байжээ. П-д холбогдох хэргийг Төв аймгийн цагдаагийн газарт шалгаж буй аж.
Эх сурвалж: Medee.mn
“Утсаараа яриулаач” хэмээн гар утсыг нь гуйж авч, зугтсан этгээдийг илрүүлжээ
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана