БАГДАД. /Sputnik/. Иракийн Мосул хотод “Лалын улс” бүлэглэлийн хэт давруу үзэлтнүүд 19 курд эмэгтэйг цэргүүдийн бэлгийн боол болохгүй хэмээн эсэргүүцсэнийх нь төлөө олны өмнө амьдаар нь шатаасан байна.
Энэхүү аймшигт аллага өнгөрсөн пүрэв гарагт “Лалын улс” бүлэглэлийн түшиц газар болсон Мосул хотын нэгэн талбайд хэдэн зуун оршин суугчдын өмнө болжээ.
“Лалын улс” бүлэглэлийн террористууд эмэгтэйчүүдийг төмөр торонд хийн түгжээд амьдаар нь шатаажээ. Хэт давруу үзэлтнүүд Иракийн хойд хэсгийг 2014 онд эзлэн авсан юм. 400 мянга орчим хүн тус бүс нутгаас дүрвэн гарч чадсан ч хэдэн арван мянган хүн амтай нутгийн язиди омгийн хүмүүс зугтаж чадаагүй аж.
Сүүлийн жилүүдэд шашны цөөнх болсон олон хүмүүс амиа алдаж, хулгайлагдаж мөн хүчиндүүлсэн ажээ. Мянга мянган язиди охид бүсгүйчүүд “Лалын улс” бүлэглэлийн цэргүүдэд олзлогдон бэлгийн боолчлолд өртөөд байгаа бөгөөд тэднийг дамжуулан худалддаг байна. Тэндээс зугтаж гарсан хүмүүсийн ярьж буйгаар, зарим эмэгтэйчүүд “Лалын улс” бүлэглэлийн аймшигт яргалалтаас өөрсдийгөө аврахын тулд амиа хорлодог гэжээ.
НҮБ-ын тооцоолсноор, "Лалын улс"-ынхан 3500 орчим хүмүүсийг боолчилж байгаагаас ихэнх нь язиди эмэгтэйчүүд ажээ. “Лалын улс” бүлэглэлийн эзэлсэн газруудад хэн нэгэн хүн өөр шашинтай эсвэл тус бүлэглэлийн тогтоосон дэглэмийг эсэргүүцвэл шууд боол болгодог ажээ.
Язиди нар нь өөрсдийн гэсэн шашинтай угсаатны бүлэг бөгөөд хэт давруу үзэлт лалын шашинтнууд тэднийг чөтгөрийг шүтэгчид гэж үздэг ажээ.
“Лалын улс” бүлэглэл нь Ирак, Сири, Ливид суурьшсан террорист бүлэг бөгөөд өөрсдийгөө лалын шашны цэвэр урсгал гэдэгт итгэдэг ажээ.
Эх сурвалж: Монцамэ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ