Төрсөн өдрөөрөө төгсөлтийн баяраа хийсэн О.Ариунзул


Өчигдөр Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн төгсөлтийн баяр болсон бөгөөд дуучин Б.Амархүүгийн гэргий О.Ариунзул төгсөлтийн баяраа хийжээ. Баяр дээр баяр гэдэг шиг түүний төрсөн өдөр энэ өдөр тохиосон нь хэзээ ч мартагдахааргүй дурсамжуудыг нь нэгээр нэмсэн гэсэн шүү.
Сонирхуулахад дуучин Б.Амархүү Боловсрол суваг телевизээс зохион байгуулж буй “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэгт оролцон тун ажил ихтэй байгаа ч хөөрхөн хүүгээ тэвэрсээр эхнэрийнхээ баярт мөчөөс хуваалцсан нь энэ. Тэдний хайран дундаас дэлбээлсэн бяцхан хүү түнтэр, тунтар алхаад хөлд орох гэж байгаа тухай О.Ариунзул өөрийн цахим хуудаснаа онцолсон байна лээ. Гэр бүлд нь аз жаргал хүсье.
Э.Нашка