Манай гариг дээр жил бүр 1,5-2,5 мянган хүн хуулийн дагуу цаазаар авхуулдаг гэнэ. Цаазын ял хамгийн их өгдөг, гүйцэтгэдэг улс бол Хятад. Харин залуухан, сайхан олон бүсгүй цаазын ялын золиос болж энэ ертөнцөөс явдаг нь хятадын олон нийтийн эгдүүцлийг төрүүлдэг. Тэд бол мэдээж аллага, хулгай, хар тамхины хэргээр ийм ял авдаг л даа.
Жэн Сю. 19 настай
Өндөр цалинтай ажил өгсөнгүй гэж өөрийнхөө эгчийг уурхайн захирал хайрт залуутайгаа хамт хөнөөсөн. Өөр бас охиныг бэлгийн хүчирхийлэлд өртөн боолчлогдож байсан ч гэдэг.
Лю Зиньфин. 20 настай
Архичин, түрэмгий эрд эхнэр болон очсон түүнийг нөхөр нь байнга хүчирхийлж, нэг удаа бүр бүсгүйг хүүхэдтэй нь хамт боож алдахыг оролдсон. Бүсгүй нөхрөө унтаж байхад нь хадуураар хоолойг нь хэрчиж алаад, хэргээ далдлахын тулд байшингаа шатаасан. Түүнийг нөхрөөсөө зугтаах гэж олон удаа оролдсон, тэр бүрийд нь эргүүлэн аваачиж хэрцгийгээр зодож шийтгэдэг байсан.
Таозин. 20 настай
Юнань мужийн энэ бүсгүй найз залуудаа зориулан хар тамхи зөөвөрлөсөн.
Фень Кьюкон. 21 настай
Юньнань мужийн энэ бүсгүй мөн л хар тамхины хэрэгт холбогдож буудан алах ял авсан.
Сун Дан. 18 настай
Хулгай хийж, өөрийнхөө хайртай залууг алсан хэргээр буудан алах ял авсан. Хятадын үндэсний нэгэн баярын өдөр ялыг нь гүйцэтгэсэн.
Хе Юкан.
Бүсгүйчүүдийг худалдаалдаг хэргийн төлөө цаазаар авах ял авсан.
Лай Сяньзян
Эр нөхрөө хөнөөсний төлөө цаазаар авхуулсан.
Лю Ипин. 23 настай.
Гуанжоугийн нисэх буудалд тасалбарын худалдагч байсан тэр 550 мянган юань хулгай хийсний төлөө буудуулсан.
Дон Инь. 22 настай.
Залуу эмэгтэйг алсан бүлэг хэрэгт оролцсон, танилтайгаа хамт 61 мянган юань дээрэмдсэн хэргээр дүүжлүүлсэн.
Лю Ю.22 настай.
Өөрийн хайрт залуугаа хардсаны улмаас нойрсуулах эм өгч байгаад хэрчиж алсны төлөө дүүжлүүлсэн.
Эх сурвалж: Tusgaar.mn
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа