“Сайн уу амьдрал минь",“Боолын гэрээ”, “Намрын синдром”, “Гоёлын даашинз” зэрэг киноны гэнэн цайлган, хэрсүү охины дүрээр олонд танигдсан, багадаа Монголын үндэсний олон нийтийн телевизийн Цоглог хөтөлбөрийн сэтгүүлч охин жүжигчин О.Цэнгэл Соёлын тэргүүний ажилтан цолоор энгэрээ мялаалаа. Тэрээр саяхан нээлтээ хийсэн “Ээж” уран сайхны киноны нээлтэн дээр ийнхүү шагнууллаа.

СТА Жүжигчин О.Цэнгэл хэлэхдээ: Би мэргэжлийн жүжигчин хүн биш. Гэхдээ ажилласан хэдэн кинонуудаасаа, хамтарч ажилласан мундаг жүжигчид найруулагчдаас суралцаж, сэтгэл зүрхээ зориулж, чадахаараа хичээж л яваа хүн. Тэднээс сурсан зүйлээс харахад жүжигчид хэзээ ч өөрийнхөө хувь хүнийг бодож, хөөрхөн, сайхан, гоё харагдах гэж хичээдэггүй. Тухайн дүрийн онцлогоос хамаарч хэн байх вэ гэдгээ өөртөө тодорхойлж уг уран бүтээлдээ ханддаг юм байна лээ. Зургийн талбайгаас өөр газар Цэнгэл байж болох ч яг зураг эхлэхэд Навчаа л байх ёстой. Энд тэндээ нэмж будаг түрхүүлж эсвэл энийг ч өмсөхгүй тэрийг ч углахгүй гэж хэлж хэзээ ч болдоггүй юм билээ. Чи тэр чигтээ найруулагч, зураач, нүүр хувиргагчийн мэдлийн хүн. Чиний бие л чи болохоос чам дээр шинэ хүн бүтээж түүнийг чамаар дамжуулж амилуулж байгаа гэсэн үг юм. Тиймээс үзэгч та киног үзэхдээ тэндээс хэн нэгэн хөөрхөн бүсгүй, сайхан залууг хайж биш хэн нэгэн хүнийг, хэн нэгэн өөр дүрийг хайж үзэж байгаасай. Дөнгөж кинон дээр ажиллаж эхэлж байгаа дүү нар маань ч бас хөөрхөн сайхан харагдах гэж биш хэрхэн өөрт оногдсон ажлаа чанартай гүйцэтгэж өөр хүн амилуулах вэ гэж бодож ороосой. Монгол кино дэлхийн дэлгэцэнд хүрэх тэр мөчийн төлөө сэтгэл зүрх, оюун ухаан, хүч чадлаа зориулан хөдөлмөрлөж хийж бүтээж яваа бүх хүмүүст баярлалаа. Монгол кино мандтугай хэмээжээ.

Эх сурвалж: Sorgog.mn
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа