Өнөөдөр автомашингүй өдөр

Admin
3 цаг 32 минутын өмнө

Жил бүрийн зургаадугаар сарын эхний долоо хоногийн бямба гаригийг бүх нийтийн биеийн тамир, спортыг дэмжих зорилгоор “Автомашингүй өдөр” болгон нийтийг хамарсан урлаг спортын арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн “Автомашингүй өдөр” өнөөдөр тохиож байна.

Дээрх арга хэмжээний хүрээнд “Улаанбаатар марафон” бүх нийтийн гүйлтийн тэмцээн болохоос гадна бусад олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байна.

“Авто машингүй өдөр”-тэй холбоотойгоор томоохон зах худалдааны төвүүд өнөөдөр ажиллахгүй. Тодруулбал,  “Нарантуул” олон улсын худалдааны төв, “Дүнжингарав” худалдааны төв , “Өгөөмөр” техникийн зах, “Сандей” худалдааны төв, Шөнийн зах, Баянзүрх худалдааны төв, Баянзүрх зах, 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр, “Бөмбөгөр-1”, “Бөмбөгөр-2”, “Алтжин бөмбөгөр” амарна.

 

News.mn