Мисс, загвар өмсөгч Ө.Буянхишиг удахгүй “амаржина”

Admin
Өчигдөр 13 цаг 19 минут

Дэлхийн усны хувцастай гоо бүсгүйгээр шалгарч байсан мисс, загвар өмсөгч Ө.Буянхишиг миссүүд дундаа нэлээд чансаатай нэгэнд тооцогддог. Түүнийг ноолууран гоёл, ундааны сурталчилгаанд тоглож байснаар нь хүмүүс андахгүй сайн мэддэг.

 

Харин энэ удаа бид түүнийг тайзан дээрх загвар өмсөгч, миссээр бус ээж болох гэж буй ялдам төрхтэй фото агшныг хүргэж байна. Сонирхуулахад тэрбээр “Аз жаргалын урлаг” нэртэй сургалтын төвд гоо зүй хувцаслах урлаг, харилцааны соёл зэрэг сонирхолтой хичээлүүдийг заадаг юм билээ. Харин саяхнаас найз залуугийнхаа хамтаар хуримын хувцасны дэлгүүр нээн бизнесийн салбарт хүч үзэхээр болсон гэсэн шүү.

 

В.Баяраа