Онц ноцтойгоор хүний амь хөнөөсөн хэрэг гарлаа

Admin
Өчигдөр 11 цаг 53 минут

Төв аймагт хүн амины онц ноцтой хэрэг үйлдэгдсэн талаар эх сурвалж мэдээллэлээ. Тодруулбал өчигдөр Төв аймгийн Алтанбулаг суманд суух Т-ийн гэрт  энэ хэрэг үйлдэгдсэн бөгөөд Баянзүрх дүүргийн 27-р хороонд суух 28 настай эрэгтэй П гэгч тус сумын Алтан-Овоо гэх газар суух 33 настай эрэгтэй М-тэй маргалдаж, цээжин тус газар нь дөрвөн удаа хутгалж амь насыг нь хохироосон байна. Энэхүү хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

 

Эх сурвалж: Medee.mn