Сайхан аавын сайн хүү


Бадарчийн Одсүрэн гэх энэ эрхэм УИХ-ын сонгуульд бие даан Хан-Уул дүүргийн 56-р тойргоос өрсөлдөхөөр болсон билээ. 20 насандаа анхны компаниа байгуулж байсан тэрбээр Монголын анхны агаарын тээвэр зуучлалын компаниудын нэгийг эхлүүлж, төв номын сангийн электрон номын сангийн системийг бүрдүүлж, соронзон туузат картыг зах зээлд анх танилцуулж байсан нэгэн. Харин түүний аавыг ШУИТИС-д насаараа багшилсан Бадарч гэдгийг мэдэх хүн цөөнгүй бий.
Тэрбээр саяхан өөрийн цахим хуудаснаа “Аавтайгаа жилдээ нэг л уулзах юм даа. Хүү нь 40 насны босго давсан ч эцгийн үг үнэтэй хэвээр. Аав ЮНЕСКОД чухал алба хашиж буй бөгөөд Хадны сүг зураг судлаач дэлхийн эрдэмтдийн том чуулганыг удирдахаар иржээ. Ажлынх нь дундуур аавыгаа хэд хоног сайхан амраах гэж хичээнэ дээ” гэсэн юм.
В.Баяраа