Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохилдуулан Олон Улсын болон улс, хотын олимпиад, уралдаанд тэргүүлэн, эрдэм мэдлэг, авьяас чадвараараа шалгарч, нийслэл хотынхоо нэр хүндийг алдаршуулж байгаа хүүхдүүдийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит шагналаар шагнаж, нийслэлийн шилдэг сурагчаар өргөмжилдөг. Өнөөдөр нийслэлийн шилдэг сурагчаар шалгарсан 27 хүүхдэд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц. Энхцэнгэл, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана нар шагналыг нь гардуулж баяр хүргэлээ.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал харицсан орлогч Ц.Энхцэнгэл баяр хүргэж хэлсэн үгэндээ, “Нийслэлээс хүүхэд багачуудын эрх ашгийг хамгаалсан олон ажлуудыг хийх хэрэгжүүлж байгаагийн нэг нь шилдэг сурагч шалгаруудаг арга хэмжээ юм. Өнөөдөр авъяас билэг, оюун ухаанаараа бусдыгаа манлайлан тэргүүний сурагчаар шалгарсан Та бүхэнд чин сэтгэлийн баяр хүргэе. Та бүхний араас тэмүүлэлтэй, зорилготой олон хүүхдүүд төрөн гарна гэдэгт итгэлтэй байна гэсэн юм. Нийслэлийн шилдэг сурагчдын нэрсийг ЭНД ДАРЖ үзнэ үү гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа