МАХН-ын Зохион байгуулагч


 

Н.Удвалыг МАХН-ын зохион байгуулагч гээд нэрлэчихвэл нэг их буруудахгүй дээ. Анзаарсан бол саяны өлсгөлөн зарлах жагсаал дээр дэмжихээр ирсэн “улсуудаа” мань хүн “За одоо гурван эгнээ болоод зогс, шил, шилээ хараад зогс” “за тэнд наад гэрээ барьчих” “алив тийшээ ярьсан уу” гэхчилэн ЗБ-гийн ажил хийх шиг болно лээ.
Уг нь энэ мэтийн аар саархан ажлыг МАХН-ынхан арай өөр хүнд хариуцуулж болдоггүй юм байхдаа гэж алсаас нь ажиглаж суусан хүмүүс өөр хоорондоо ярилцаж байсан юм. Уг нь бол Н.Удвал ахайтан чинь анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлээд бас ч үгүй чамгүй олон шүтэн бишрэгчтэй болсон хүн шүү дээ. Өөрөөр хэлбэл Н.Энхбаярын ганц түших багана. Н.Энхбаяраас нь эрчүүд нь урваж шарван сүүлээ шарваад “өөр” намуудын өвөрт орсон бол Н.Удвал ахайтан буурай сэлгэлгүйгээр намдаа зүтгэн төв талбай дээгүүр амьсгаа дээгүүр явна.
Э.Нашка