“Гамин малгайт” Л.Амгалан дахиад өвдөг шороодох уу


 

Баянгол дүүргийн Засаг дарга асан Л.Амгалан Баянгол дүүргийн 69 дүгээр тойргоос УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байна. Тэрбээр 2004-2008 онд Баянгол дүүргийн Засаг даргын орлогч, 2008-2012 онд дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаад 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж өвдөг шороодсон билээ. Хамгийн их орон сууцтай хотын төвийн дүүрэг нь хогондоо дарагдаж, хийсэн ажил багатай байсан учраас сонгогдож чадаагүй гэдэг. Засаг даргаар нь ажиллаж байхдаа итгэлийг нь хүлээж чадаагүй Л.Амгалан дөрвөн жилийн дараа дахиад өвдөг шороодох вий.
Түүний өрсөлдөгчөөр С.Эрдэнэ гишүүнээс гадна дуучин Нара бие даан нэр дэвшиж байгаа! Дашрамд дурьдахад Л.Амгалан 2012 оны сонгуулийн дараачаас нам гүмхэн байж байгаад “гамин малгай” өмссөн бичлэгээрээ олны анхааралд өртсөн. Тодруулбал, Улс төрийн нам байгуулагдсаны 95 жилийн ой, "Эх орончдын өдрөөр Л.Амгалан видео мэндчилгээ дэвшүүлэхдээ Хятад Улсын гамин цэрэгтэй төстэй орой дээрээ улаан таван хошуутай, ногоон малгайг өмссөн нь шүүмжлэл дагуулсан билээ.
А.ОЧ