МАХН-ын нэр бүхий гишүүд мэдээлэл хийж, намынхаа гишүүнчлэлээ албан ёсоор татгалзаж буйгаа мэдэгдлээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй 14 хүн өнгөрсөн өдрүүдэд нойтон өлсгөлөн зарлаж, өчигдөр нэр дэвшигчдийнхээ бүртгэлийг СЕХ-нд хүргүүлсэн. МАХН-ын гишүүнчлэлээс татгалзаж буй гишүүдийн тайлбарлаж буйгаар Н.Энхбаярын энэ үйлдлээс шалтгаалж, нэр дэвшигчид нь тойрогтоо штабаа байгуулах, орон нутагт бэлтгэлээ базаах ажлууд нь хоцорч байгаа аж.
Түүнчлэн Н.Энхбаярыг заавал өлсгөлөн зарлаж, сонгуулийн далд сурталчилгаа явуулах шаардлагагүй байсан гэж тайлбарлалаа. Намынхаа гишүүнчлэлээс татгалзаж буй гишүүд Н.Энхбаяр зөвхөн өөрийнхөө төлөө бусдын амь насыг аюулд оруулан өлсгөлөн зарлаж байхын оронд МАН-тай нэгдэн сонгуульд оролцох арга замыг хайх хэрэгтэй байсан гэж онцолсон юм.
Эх сурвалж: Medee.mn
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа