Хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг учиртай


Хүн өөрийн бизнесээ босгохын тулд таван жил тэвчдэггүй байж, 40жил өглөө бүр хүний төлөө ажиллахыг тэвчдэг гэдгийг нэг л өдөр ухааран өөрийн бизнесээ зоригтойгоор эхлүүлэн амжилтын түүчээ болж яваа эрхэм бол Метро Девелопмент Группийг үүсгэн байгуулагч Б.Одсүрэн гэдгийг хэн хүнгүй мэднэ.
20 насандаа анхны компаниа байгуулж байсан тэрбээр Монголын анхны агаарын тээвэр зуучлалын компаниудын нэгийг эхлүүлж, төв номын сангийн электрон номын сангийн системийг бүрдүүлж, соронзон туузат картыг зах зээлд анх танилцуулж байсан нэгэн. Барилгын салбарт канад хаусын технологийг нэвтрүүлж, олон олон оффис, орон сууц, эмнэлэг, сургуулийн барилгыг ашиглалтанд оруулсан туршлагатай. Тиймдээ бизнесийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн эрхэм улс орныхоо хөгжлийн бодлогыг тодорхойлогч эрхмээр яагаад хүлээн зөвшөөрөгдөж болохгүй гэж. Тэгвэл тэрбээр энэ удаагийн УИХ-ын сонгуульд бие даан Хан-Уул дүүргийн 56-р тойргоос өрсөлдөхөөр болсон билээ.
Аль нэг намын нөмөр нөөлгөнд орохгүйгээр хараат бус байхыг зарчмаа болгосон тэрбээр өчигдөр бие даан нэр дэвших материалаа хүлээлгэн өгчээ. Ингэхдээ бие даагчид 801 хүнээс дээш дэмжигчдийн гарын үсгийг цуглуулсан байх шаардлагыг давуулан биелүүлж 4200 дэмжигчийн гарын үсгийг цуглуулж рекорд тогтоосон аж.
Э.Нашка