Д.Дагвадоржийн ээлжит амрагаар Б.Лагшмигийн найз охин тодров


Зодог тайлж Монголдоо суурин амьдрах болсноосоо хойш Их аварга Д.Дагвадорж амрагийн явдлаараа алтны магнат Ц.Мянганбаяр, аварга А.Сүхбат нартай эн тэнцүүхэн “уралдах” болсон. Хоёр хүүхдийг нь төрүүлж өгсөн анхны эхнэр Б.Тамираасаа өрх тусгаарлаад удалгүй олны танил дуучин хүүхэнтэй цуг шоудаж, манайдаа л томоохонд тооцогддог брэнд дэлгүүрийг түйвээсэн хэрэг хэдхэн жилийн өмнө гарч байлаа.

 

Харин хоёр жилийн өмнөөс Б.Лагшми гэх эмч бүсгүйтэй хамтран амьдарч эхэлсэн их аварга маань чамгүй томоожиж, амрагийн адал явдлаа түр азнасан гэхэд болно. Гэвч аваргын цайг чанах хувь дутсан Б.Лагшми түүний гэр бүлийнхэнтэй танилцаж, хэзээ мөдгүй хуримын тов дуулгана гэдгээ хэвлэлийнхэнд ам алдсанаас хойш төдий л удалгүй хаягдаж хоцорсон билээ. Харин гэв гэнэтхэн хоёр тийш болсон тэдний салах болсон шалтгаан ийнхүү ил боллоо.

 

Тодруулбал аварга Б.Лагшмитай хамт амьдарч байхдаа түүний дотны найз Сувдаа гэх бүсгүйтэй амрагласнаар тэдний харилцаанд ан цав үүссэн аж. Итгэж нөхөрлөсөн найздаа амраг залуугаа алдсан Б.Лагшми аваргын гэрээс нулимстай гарсан бол, Сувдаа өдгөө түүний оронд жаргаж хэвтсэн юм байх. “JCI Mongolia” байгууллагын гишүүн гэгдэх н.Сувдаа тодорхой эрхэлсэн ажилгүй боловч энд тэндхийн томоохон арга хэмжээнд оролцож, бэлтэй эрхмүүдийн илгээсэн тансаг бэлгэнд умбаж суудгаа өөрийн цахим хуудсаар үргэлж гайхуулдаг нэгэн.

 

В.Баяраа