Энэ сарын 27-ноос Тусгаар тогтнолын талбайд МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй 14 хүн өлсгөлөн зарласан бөгөөд өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Тэд нойтон өлсгөлөн зарласан хэдий ч зарим гишүүдийнх нь биеийн байдал тогтворгүйтэж, түргэн дуудсан талаар тус мэдэгдэж буй юм.
МАХН-ын дарга Н.Энхбаяр өлсгөлөн зарлах болсон шалтгаанаа Тусгаар тогтнолын талбайд цугларсан гишүүд дэмжигчиддээ хандаж хэлэхдээ“Цагдаагийн байгууллагаас намайг УИХ-д нэр дэвших эрхийг зориудаар хааж байгаа. Би ХЭҮК-д энэ асуудлаар хандахад, өршөөлийн хуульд хамрагдсан тул ямар ч ялгүй гэсэн дүгнэлт гаргасан. Ийм байхад Төрийн байгууллагууд уг зөвлөмжийг дагахгүй байна. Энэ нь хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж буй явдал юм. Миний бие өлсгөлөн зарлаад ядарч байгаа хэдий ард түний төлөө өлсөж байна. Ард түмэн сонгох эрхээ эдлэх учиртай. Өнөөдөр МАХН дангаараа яваа учраас ингэж хэлмэгдэж байна. Би Оюутолгой, Тавантолгойн гэрээг нь хамт байгуулаад, идэж уулцсан бол энд ингээд зогсохгүй байсан байх” хэмээсэн юм.
“НАМАЙГ ОРХОН АЙМАГТ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ БАЙНА, ЯМАР УЧИРТАЙ ЮМ БЭ”
Гэтэл түүнтэй хамт өлсгөлөн зарлаж, намдаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг болох УИХ-ын гишүүн О.Баасанхүү тэсвэр алдсан бололтой өчигдөр ЦЕГ- руу “дайрч” оржээ. Улмаар ЦЕГ-ын дарга Р.Чингистэй уулзмаар байна гэх хүсэлт тавьсан ч Р.Чингис дарга эзгүй, уулзах боломжгүй гэх хариулт өгч гарахыг хүссэн байна. Учир нь иргэн ч бай, УИХ-ын гишүүн ч бай урьдчилан цаг товлож байж ЦЕГ-ын даргатай уулзах ёстой, гэнэт дайрч орж ирээд уулзах боломжгүй гэдгийг эх сурвалж мэдээллэж буй юм.
Харин О.Баасанхүү гишүүн бууж өгөхийг хүсээгүй бөгөөд УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдлыг минь зөрчиж байна хэмээн нэлээд асуудал үүсгэсэний эцэст ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очиртой уулзаж чадсан байна. Улмаар түүнд хоёр асуудал тавьжээ. Эхнийх нь “Намайг Орхон аймагт нэр дэвшүүлэхгүй байна, ямар учиртай юм бэ” гэж тэс хөндлөн зүйл асуусан гэх. Харин дараа нь Н.Энхбаяр даргыг ялгүй байхад яагаад ялтай гэж бичиг гаргаж ирээд байгаа нь ямар учиртайг асуусан юм байна.
ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир үүнд хариулахдаа “Хамгийн гол нь энэ хүний хийсэн хэрэг өршөөлийн хуульд хамрагдаагүй. Тиймээс тэдээс тэдэн оны хооронд Эрүүгийн хуулийн ...-р зүйл ангиар гэмт хэрэг үйлдсэн, ял шийтгэл авсан байна гэдэг нь гарч ирдэг. Тэр ч утгаараа ял шийтгэлтэй гэх бичиг гарч ирээд байгаа. Цагдаагийн байгууллага ялтай байхад нь ялгүй гэсэн бичиг өгөх ямар ч эрхзүйн боломж байхгүй. Энэ асуудлыг шүүхээр шийдээд ялгүй гэсэн тогтоол гаргасан үед л манай байгууллагаас ялгүй гэх бичгийг нь гаргаж өгнө” гэх утга бүхий хариулт хэлсэн байх юм.
ЭХ СУРВАЛЖ: Medee.mn
Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 5.9, өмнөх 7 хоногоос 0.7 хувиар нэмэгджээ
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна
ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн
Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 48 цаг саатуулжээ
Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна
Мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна