Д.Уянгалянхуа ТАВ дахь хүүхдээ тээж байна


2002 оны Монголын сайхан бүсгүйн тэмцээний Алтан эрдэнийн өргөмжлөлт, мисс Д.Уянгалянхуаг тав дахь хүүхдээ тээж буй талаарх мэдээллийг “People” сэтгүүл, сэтгүүлийнээ шинэ дугаарт гаргажээ. Санаж буй бол тэрбээр дөрөв дэх хүүхдээ 2014 оны онд төрүүлж байсан бөгөөд хоёр нас хэдийнэ хүрсэн.
Ийнхүү тав дахь хүүхдээ өлгийдөн авахаар зэхэж буй Монголын сайхан бүсгүй Д.Уянгалянхуа Алдарт эхийн нэгдүгээр одонгоор энгэрээ мялаалгахад тун ойрхон ирсэн гэж хэлж болно. Тэрбээр хоёрдугаар одонг дөнгөж 34-хөн настайдаа хүртэж байсныг санаж буй биз. Сураг сонсох нь ээ, мисс бүсгүй айлын ганц хүүхэд байхын зовлонг хангалттай амссан болохоор өврөөрөө дүүрэн хүүхэдтэй болж, өнөр өтгөн амьдрахыг хүсдэг гэнэ лээ. Монголын үрсийг маш олон болоход хувь нэмрээ оруулж буй тэдэнд аз жаргал, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

В.Баяраа