Шүрээр утасны дугаар хэлхэж охиныхоо эмчилгээний зардлыг олж байгаа М.Наранмандах бүсгүйн түүхийг уншигч та бүхэн мэдэх байх. Охины эмчилгээний зардлыг олоход “Латиф” сангийн тэргүүн дуучин Л.Байзада туслахаар болж “Зүрхний бяцхан Сувд” нэртэй хандивын тоглолтыг дөрөвдүгээр сарын 25-нд зохион байгуулсан. Гэвч тоглолт болсноос хойш нэг сарын хугацаа өнгөрсөн боловч дуучин Л.Байзада нэг төгрөгийн билетийн мөнгийг ч шилжүүлээгүй мөртлөө дараагийн хандивын тоглолтын сурталчилгааг хийж эхэлсэн тухай охины ээж мэдэгдсэн. http://www.medee.mn/main.php?eid=78344
-БАЙЗАДА ЮУ ГЭЖ ХЭЛЭВ-
1. Тоглолт төлөвлөсөн өдөр, цагтаа болох ёстой газраа болсон. Энэ бүхнийг сан хариуцаж амжилттай хэрэгжүүлсэн. Тоглолтонд тасалбар дээр бичсэн хамтлаг дуучдаас 70-80% нь оролцож, үнэ төлбөргүй ая дуугаа хүргэсэн. Энд хамтлаг дуучин бүр тодорхой ханшаар тоглолтонд оролцдогийг хэлүүлэлтгүй мэдэж байгаа гэж найдъя. Тоглолтын дундуур охины ээж хөтөлбөрт дурдагдаагүй СУИС-ийн оюутнуудыг дур мэдэн оруулсан нь бидний ажлыг хүндэтгээгүй хэрэг болсон гэж болно.
2.Бид нэг ч мөнгө аваагүй цалин хөлсгүй чин сэтгэлээсээ хандсан юмсан. Тоглолтонд охины ээжээс 2,5 сая төгрөгийг авсан нь үнэн. Харин Улаанбаатар паласийн түрээсийн үлдэгдэл мөнгө, бусад зардлыг “Латиф” сан болон ивээн тэтгэгч байгууллагаас гаргасан болно. Өнөөдөр сангийн хариуцаж авсан билетүүд буцаагдаж ирсэн нь үнэн. Авах авахгүй нь хүний эрх шүү дээ. Одоо бид асрамжийн газрын 80 хүүхдийн билетийн мөнгийг сангаас гаргаж, түүнд өгөх болно.
3. Үүгээр дамжуулан энэ эмэгтэйд хандаж хэдэн үгийг хэлмээр байна. Тэр анхнаасаа бидэнд үл итгэсэн байдалтай, захирангуйгаар харьцаж эхэлсэн. Үнэндээ тоглолт дууссан дуустал энэ эмэгтэйн аясаар л ажилласнаа нуугаад яахав. Хэрвээ биднээс өөр хүмүүс байсан бол энэ тоглолтыг хийхгүй байхаар тэвчээр барсан үйлдлийг олонтаа гаргаж байсан юм шүү.
4. Тоглолтын хөтөлбөрт маш их өөрчлөлтийг оруулсан хамтлаг дуучдын өөрийн хүслээр тоглолтоос хассан. Тэр байтугай намайг ч гаргаж дуулуулаагүй. Би хөтлөгчийн туслах хийж байсан СУИС-ийн багштай хэрэлдэж болох байсан тэсээд л өнгөрсөн. Би урлагийн салбарт олон жил ажиллаж байгаа мэргэжлийн багш хүн. Үнэхээр маргаантай асуудал байвал бид хуулийн дагуу шийдвэрлүүлэхэд бэлэн байна. Миний аавын Монголын урлагт зүтгэсэн 30 жил, миний 20 жил, Нурбуланы 15 жил гээд манай гэр бүл Монголын урлагт бараг 60 зүтгэж яваа улс. Бид сангаа зүйгээр нэг ч аавынхаа нэрээр нэрлээгүй. Латиф сангийн тухай үе үеийн мянга мянган үзэгчид дуучид, уран бүтээлчид бүгд мэднэ. Бидэнд алдаа гарахыг үгүйсгэхгүй ээ.

-СУВД ОХИНЫ ЭЭЖ ЮУ ГЭЖ ХЭЛЭВ-
“Түүнд надад хэлэх зүйл нь дөрөв байгаа юм байна. Харин миний зөрүүлж хэлэх зүйл 40-өөс илүү байгаа шүү. Тоглолтын үеэр юу болсныг миний оюутнууд бүгдийг нь хэлээд өгөх байх. Одоо охин маань эмнэлэгт байгаа учраас би илүү хэл ам хийхгүй ээ. Гэхдээ хариу тайлбар өгөх нь зүйтэй гэж бодоод өөрийнх нь мэдэгдэлд товчхон хариу бичье. Латиф сан тоглолт зохион байгуулж өгсөн нь үнэн хэдий ч өөрийнх нь хэлснээр дуучдын 70-80 хувь ирээгүй. Тэр битгий хэл, ирж дуулах ёстой дуучин нь ирэхгүй болохоор нь утасдаж лавлахад тоглолтын талаар сонсоогүй гэж хэлж байсан. Мөн хөтөлбөрт байгаагүй хүүхдүүд, залуу дуучдыг би биш Л.Байзада авчирсан. Би анхнаасаа СУИС-ийн мэндчилгээ гээд дөрвөн номер оруулахаа бас хөтлөгчөө өөрөө авчирахаар өөртэй нь хэлж ярьж тохирсон байсан. Тоглолт үймүүлсэн гэж өөрийнх нь хэлж байгаа номерууд харин ч тоглолтыг маань авч гарсаныг үзэгчид хэлэх бизээ.
Хэлсэн ярьсан нь хийж байгаатайгаа тэнгэр газар шиг зөрүүтэй байх юм да энэ хүн. Анхнаасаа л намайг хуурах, ашиглах санаа өвөрлөж байсан нь миний өгсөн түрээсийн мөнгөний 50 хувийг надад хэлэлгүй өөрөө авсан байсныг намайг олж мэдэнгүүт л огт өөр зүйлс яриад эхэлсэн. Мэдээгүй байсан бол би түрээсээ бүгдийг өгөөд жинхэнэ утгаараа "шатах" байлаа. Нэгэнт "галт тэрэг" хөдөлчихсөн байсан учраас бид гэр бүл, найз нөхөдтэйгээ зөвлөлдөөд цааш үргэлжлүүлсэн. Намайг хэт баясгалантай учраас хүмүүстэй уулзаж хандив гуйхад ил гарах хэрэггүй гэж хэлсэн нь угаасаа охин бид хоёроор олон хүнээс хандив цуглуулах сонирхолтой байсан бололтой. Өнөөдрийг хүртэл Л.Байзада ивээн тэтгэгчдээс ирсэн хандивыг албан ёсоор хэлээгүй учраас би хэнд талархал дэвшүүлэхээ ч мэдэхгүй яваа. Болж байгаа, бүтэж байгаа, миний найз битгий санаа зов гээд байсан нь хэн билээ дээ. Бид анхнаасаа л хүнээс зүгээр мөнгө гуйхгүй гэж өөрсдийн хөлс хөдөлмөрөөр унтах нойроо хугаслан байж олсон мөнгө учраас надад төдийгүй миний гэр бүлийнхэнд энэ их үнэ цэнэтэй. Үнэхээр гомдолтой байгаа юм бол надтай уулзаач, өнөөдрийг хүртэл утсыг минь авахгүй зугатаад байгаагийн чинь шалтгаан юу юм бэ?. Тоглолтын маань билетийг борлуулж байна гэж олонтаа хуурсан. Үнэхээр л өөрийнх нь хэлснээр уулзаад яриад тараагаад явсан хүмүүс тань компанийн захирал, нэр нөлөө бүхий хүмүүс байсан болов уу?.
Тийм бол тэд ч бас чамд итгээгүй гэсэн үг үү?. Миний охины тоглолтоор сангийнхаа нэр хүндийг өсгөх хүсэлтэй гэж хэлснийг чинь би ганцаараа сонссон биш шүү дээ. Тоглолтын үед тайзан дээр гарч дуулаач гэхэд "Тайзны гуталгүй ирсэн" гээд Л.Байзада өөрөө л татгалзсан. Бас тоглолт дуусаагүй байхад хаяад явсан хүн ч бас Л.Байзада шүү дээ. Одоо болохоор чихрээ голсон хүүхэд шиг ингэх ч гэж дээ хөөрхий. Бултаж зугатсан чинь нэгээр тогтохгүй. Манай сан хариуцлагатай 1000 билет борлуулна, ийм төлөвлөгөөтэй ажиллана энэ тэр гэж сүрийг үзүүлж эхэлчихээд өөрийнх нь гаргасан төлөвлөгөөнийх дагуу асууж сураглаж, шахаж шаардсанаараа захирангуй, дээрэнгүй болжээ дээ би. Бид харин чиний аясаар тоглолт болтол гээд тэвчсэн биш билүү. Л.Байзадатай хийх мөнгөний тооцоо дуусаагүй учраас би бас бусад мөнгөө авмаар байна. Тоглолтын анонс хэвлүүлнэ гээд болисон 180000 төгрөгийг минь аавынхаа 70 жилийн ойн хэвлэлийн ажилд зарцуулсанаа, бас шүрэн дугаар хэлхүүлчихээд мөнгийг нь удааж удааж, нэхүүлж нэхүүлж дутуу өгснөө ч бас гүйцээгээд, үлдэгдэл 920 билетийг минь тоо ёсоор нь тоолж эргүүлж надад өгөөд тооцоогоо эцэслэхийг тань хүлээж байя. Нэг ч гэсэн дугаарын мөнгө охины минь эмчилгээнд хэрэгтэй байна. Гомдолтой байгаа бол уулзацгаая. Тоглолт хийж өгөөч гэж би өөрийг нь тань гуйгаагүй, энэ саналыг та эхэлж манай гэр бүлд тавьсан хүнийхээ хувьд нүүр нүүрээ хараад дуусгавал яасан юм бэ?” гэжээ.
ЭХ СУРВАЛЖ: medee.mn
Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 5.9, өмнөх 7 хоногоос 0.7 хувиар нэмэгджээ
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна
ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн
Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 48 цаг саатуулжээ
Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна
Мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна