Монгол улсын СТА, дуучин Р.Номин-Эрдэнэ 2015 онд хүүхдийн эрхийн төлөө дуу хоолойгоо хүргэх зорилгоор “Бяцхан зүрх” ТББ-ыг санаачлан байгуулсан. Улмаар тус байгууллага БСШУЯ-тай хамтран “Хүүхэд бүхэн жаргалтай байг” сэдвийн хүрээнд 20 гаруй хүүхдийн дуу бүтээхээр ажилдаа орсон бөгөөд “Бяцхан зүрх” цомгоо тун удахгүй гаргах гэж байгаа тухайгаа сүр дуулиантайнхан мэдэгдээд авсан билээ. Үзэгч сонсогчдын хувьд дуучин, бизнесмэн бүсгүй гэж хардаг бол тэрээр нийгмийн ажилд ч идэвхийлэн оролцох болсон нь дээрх сангийн үйл ажиллагаанаас харагдана.
Ийнхүү “хэлдэг ч хийдэг ч” насандаа ирсэн Номико сонгуулийн уур амьсгал орсон энэ өдрүүдэд ч дуугүй суухын хүссэнгүй. Нүүрномын найзуудтайгаа саналаа хуваалцаж, “улсын их хуралд нэр дэвших нь хувь хүний эрхийн асуудал ч гэсэн арай хэтэрсэн хүмүүс зөндөө тууж явах юмаа. Бас бидний мэдэхгүй хослолын ард нуугдсан хэр их ч нөхдүүд байгаа билээ. Мэргэн сонголт хийх юмсан найзуудаа. Бурхан бидний нүдийг нээж өгөөсэй. Залуучууд сонгуульдаа идэвхитэй оролцож зөв сонголт хийх хэрэгтэй байна. Биднийд эх орны маань, үр хүүхдийн маань ирээдүйг шийдэх хүмүүс сонгогдох гэж байна. Хэнэггүй өнгөрөөж ерөөсөө болохгүй шүү найзууд аа!” гэж сануулсан байна.
PHOTONEWS.MN
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа