ДЭЛХИЙН МОНГОЛЧУУД ТӨСӨЛ


Өнөөдөр дэлхий даяар хорин гурван сая гаруй Монгол туургатан аж төрөн байна. Бид газар нутаг, эх хэлээр хэдий ялгаатай ч оюун санаа уг гарал нэг гэдэгээ үеийн үед санаж Монгол туургатан өв соёлоо хойч үедээ үлдээн мөнхжүүлэх нь энэ цагт амьдарч байгаа бидний өвгөдийнхөө өмнө хүлээсэн үүрэг юм. Оюунлаг Монгол хүн та ирээдүйд хэн болж төлөвших нь өнөөдөрийн мэдлэг боловсрол, хичээл зүтгэлээс эхэлнэ.

 

Соrporate Hotel Convention Center

 

2016-05-30-нд 

 

12:00 цагт

 

ДЭЛХИЙН МОНГОЛЧУУД ТӨСЛИЙН ХҮРЭЭНД МОНГОЛ ТУУРГАТНЫ ШИЛДЭГ УДИРДАГЧ НАРЫН ЦУВРАЛ ЛЕКЦ

 

 

БАЗАРСАДЫН ЖАРГАЛСАЙХАН

 

УИХ-ийн гишүүн, Засгийн газрын гишүүн Үйлдвэр худалдааны яамны сайд алба тус тус хашиж байсан Бүгд Найрамдах намын дарга Бизнесийн салбарт анх “Говь” комбинатад туслах ажилтнаар хөдөлмөрийн гараагаа эхэлсэн бөгөөд тэрээр хувиараа бизнес эхэлүүлж “Буян” хоршоог үүсгэн байгуулж, 1992 он хүртэл Хоршооны дарга, 1992-1996 он хүртэл “Буян” ББХК-ийн ерөнхий захирал, 1996-2004 оны долдугаар сар хүртэл “Буян холдинг” ХХК-ийн ерөнхий захирлаар тус тус ажиллаж байсан.1996 оны Эдийн засаг-Бизнесийн “ОНЫ ЗАЛУУ”, 1999 оны “ОНЫ ШИЛДЭГ ДОТООДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ”-аар шалгарч байв.

 

Матханов Иринчей Эдуардович

 

Шударга Орос намаас Оросын Холбооны Улсын Парламентын Холбооны депутатаар сонгогдсон. Тэрээр Orange house амралтын төв , Гранд юрта хүлээн авалтын танхим, Карлос 7 ресторан, Минал² ХХК,  Байкал Плаза² зочид буудал, Бурятия зочид буудал зэрэг 10 орчим томоохон компаниудыг удирдаж байсан бөгөөд эдгээр компаниуд нь  ОХУ-ын 100 шилдэг бүтээгдэхүүнээр олон удаа шалгаран мөн Бүх Оросын болон Олон Улсын нэр хүндтэй шагналуудыг хүртэж байжээ. Байкалфарм нь Буриаддаа  хамгийн их татвар төлөгч байгууллага юм.

Доржу Роберт Дермеевич

Нэгдсэн Орос намаас Тува Улсын Ардын Их Хурлын депутатаар мөн Кызыл хотын даргаар тус тус ажиллаж байсан. Түүний эзэмшилд Тувторг ХХК, Барилга авто зам засвар ХХК, Агросоюз хоршоо, Буддын сүмийн барилгыг дэмжих фонд , Тувагийн гар урчуудын холбоо, Улар ХАААҮ-ийн хоршоо, 20, 38, 39, 40-р худалдааны цэгүүд, Саяны худалдааны төв, 1000 нэрийн бараа дэлгүүр, Восторг, Лето кафенууд зэрэг байдаг бөгөөд мөн Тува улсын Жудо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг. Тэрээр Тува улсын жижиг дунд шилдэг бизнес эрхлэгчдэд олгодог Тувагийн од шагналыг хүртэж байсан.

 

ЧИМЭД ЭРДЭНЭБАЯР

Хятад улсын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн харъяат, шилдэг бизнес эрхлэгч. Хятад Улсын хөдөлмөрийн баатар,  Геннисийн амжилтыг бөхийн төрлөөр шинэчлэн тогтоосон. Тэрээр газар, үл хөдлөх хөрөнгө зуучлал, аялал зуучлал, гадаад худалдаа, брокерийн чиглэлээр бизнес эрхэлдэг. Шилийн гол аймгийн шилдэг 10 бизнес эрхлэгчийн нэг юм.