Улаанбаатар цэргийн хүрээний ангиудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги шалгаруулах “Монгол цэргийн жавхаа” уралдаан дөрөв дэх жилдээ Их эзэн Чингис хааны талбайд өнөөдөр /05.28/ ёслол хүндэтгэлтэйгээр эхэллээ.Төв талбайн зүүн талаас Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим эгшиглэж, тус уралдааны хоёрдугаар шатанд шалгарсан ангийн цэргүүд жагсаалаар гарч ирэв.Энэ жилийн уралдаанд нийт 31 цэргийн анги оролцсоноос эхний шатанд шалгарсан есөн анги хоёрдугаар шатанд дахин шалгарчээ.
Үүнд Зэвсэгт хүчний 350, 084, 017, 150, 119, 029, Хилийн 0164, 0252, Онцгой байдлын аврах тусгай анги шалгарч, үзүүлэх тоглолт болон шагнал гардуулах ёслолын ажиллагаанд оролцож байна. Мөн “Хааны эрэлд-2016” олон улсын цэргийн хээрийн сургуулилтад оролцож буй 37 орны 2000 гаруй цэргийн алба хаагчид тус жагсаалыг сонирхож байлаа.“Монгол цэргийн жавхаа” уралдаанд оролцож буй цэргийн анги нь цэргийн хотхоны эрүүл аюулгүй байдал, тохижилт, алба хаагчдын бие бялдарын хөгжил, жагсаалын ажиллагаа, цэргнйн эмнэлэг, харуулын байрны тохижилтыг зэрэг шаардлага хангасан байх ёстой ажээ. Харин энэ жилийн цэргийн ангиудын цэргийн хотхоны тохижилт 50 хувь, биеийн тамирын материаллаг бааз, бие бялдрын стандартыг 30 хувь, жагсаалын ажиллагаа 20 хувиар дүгнэгджээ.Энэхүү уралдааныг санаачилсан сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Улаанбаатар дахь цэргийн ангиудын тохижилт эрс сайжирч, алба хаах таатай нөхцөл бүрдэж байгааг албаныхан онцолж байв.
Б.БАТ
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа