Д.Отгонжаргалын ээлжит амрагаар Уулчин Г.Өсөхбаяр тодорсон уу


Өнгөрсөн жил гэр бүлтэй МУГЖ Г.Ариунбаатартай нэр холбогдон хэвлэлээр баахан баалуулсан дуучин Д.Отгонжаргал жинхэнэ хайраа олсон уу гэх мэдээлэлэл цацагдах боллоо. Тодруулбал МУГТ уулчин Г.Өсөхбаяртай амрагийн холбоотой гэгдэх болсон юм.
Тэд саяхан “зодоончин” Нарантунгалагтай хамтран нэгэн сайн үйлсийн аянд хамтран ажилласан бөгөөд тэдний хамтдаа авахуулсан зураг олны анхаарлыг ихэд татжээ. Уулчин МУГТ Г.Өсөхбаярын тухайд албан ёсоор гэр бүлгүй, харин Д.Отгонжаргалын хувьд ганц бие ээж. Ийм байхад олны танил хүмүүс болзоход буруу нь юу байхав гэж харах ч хүн байгаа юм. Ямартай тэднийг амьдралын ажлын хамтрагчид уу, амрагийн холбоотой улсууд уу гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.
В.Баяраа