Хуучин түүхийн шинэ нөөц чинь энэ шүү дээ


 

Хан Хэнтийн хүү МАН-ын залуу боловсон хүчин, "Их засаг" их сургуулийн захирал Н.Ням-Осорын хүү Н.Учрал нь энэ жилийн сонгуульд Сонгино хайрхан дүүргээс нэр дэвших эрхээ баталгаажуулаад авлаа. Хуучин түүхийн шинэ нөөц гэж хэлж болохоор энэ залууд МАН-ын ах нар нь их итгэл үзүүлдэг гэх. Мэдээж анх түүнийг Тимон нэрээр хэд гурван дуу дуулаад гараад ирэхэд ирээдүйн ардын намын аатай залуу боловсон хүчин гэж хэн ч хараагүй.
Тэгвэл өнгөрсөн хугацаанд тэрээр дуучин биш эх орон ч бусад үеийн залуусаа бодвол өндөр боловсролтой гэдгээ харуулж чадсан. Аавынхаа нутаг болох Хэнтий аймагт сургууль, кино театр байгуулж илүүрхээд авсан. Энэ жилийн хувьд УИХ-ын сонгуулийн систем өөрчлөгдсөн тул нийслэлд алслагдсан хүн амын нягтаршил ихтэй дүүргүүдэд мандатын тоог нь нэмсэн. Тиймээс Н.Учрал Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихээр болжээ. Ингэхдээ мөн л Сонгинохайрхан дүүрэгт хийж бүтээх хүсэл дүүрэн байгаа нь дамжиггүй.
Э.Нашка