Дээрмийн гэмт хэргийн золиос болж, эрүүл мэнд, эд зүйлээрээ хохирч үлдэж буй жирийн иргэдийн тоо дийлдэхээ байсан талаар албаны эх сурвалж ойр ойрхон мэдээллэх болов. Дээрмийн хэргийн цар хүрээ ч томорч, банк, шатахуун түгээх станц, ломбард дээрэмддэг гэмт хэрэгт их дээд сургууль төгссөн, 18-25 насны оюутан залуус ихэвчлэн холбогддог болжээ.
Гэтэл санаанд багтамгүй нэгэн мэдээлэл бидэнд ирлээ. Тодруулбал, өнгөрсөн пүрэв гаригт нийслэл хотод дөнгөж долоохон настай хүүхдүүд бусдыг дээрэмдсэн ноцтой хэрэг гарсан байна. Баттай эх сурвалжийн мэдээллэж буйгаар энэ хэрэг Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25-р хороо, “Шинэ монгол” ахлах сургуулийн ойролцоо болжээ. Тус хороонд оршин суух 12 настай охин, мөн ...-р хороонд оршин суух найман настай хоёр охидыг хамт явж байхад нь “Samsung Note-1”, “iPhone-4” гар утсыг нь дээрэмдэн зугтсан хэрэг гарсан байна. Дээрэмдүүлсэн хүүхдүүдийн ар гэрийнхэн цагдаагийн байгууллагад яаралтай хандаж, шуурхай мэдээллэсний үр дүнд дээрэм хийсэн хүүхдүүдийг илрүүлжээ.
Дээрэм хийсэн долоон настай Б гэгч хүүхэд мөн л Баянзүрх дүүргийн харъяат бөгөөд энэхүү хэргийг ганцаараа биш мөн л өөртэйгээ нас чацуу найзтайгаа хамт үйлдсэн байна. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ.
Өнгөрсөн 2012 онд 07-15 насны дөрвөн хүүхэд архи уун зодолдож, зарим нь эмнэлэгт хүргэгдсэн таагүй мэдээлэл олныг цочирдуулж байсан билээ. Долоохон настай хүүхдүүд хундага тулгаад гудамжинд архи ууж сууна гэж хэнд ч төсөөлөгдөхгүй байв. Гэтэл тэд одоо дээрэм хийж эхэллээ. Дэргэдээ байгаа долоон настай хүүгээ нэг хараарай. Гэхдээ энэ хүүхдийн буруу биш. Хуулиа мөрддөггүй, үр хүүхдэдээ анхаарал тавьдаггүй эцэг эхийн буруу. Тэд гудамжны хүүхэд биш, харж харгалзах эцэг эхтэй хүүхдүүд байсан талаар эх сурвалж мэдээллэсэн. Хүүхэд гэдэг бол хойч ирээдүй, юу ч бичээгүй цагаахан цаас гэж өхөөрдөн ярьдаг цаг үе хаачив аа.
ЭХ СУРВАЛЖ: Medee.mn
Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 5.9, өмнөх 7 хоногоос 0.7 хувиар нэмэгджээ
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна
ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн
Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 48 цаг саатуулжээ
Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна
Мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна