|
Хуульд зааснаар өчигдөр сонгуулийн нэрс эцсийн байдлаараа батлагдан гарлаа. Харин АН-ын нэрсийг нь харвал Сэлэнгэ аймгийн 26-р тойрогт Дуучин Гаваасүрэнгийн Эрдэнэтунгалаг гэх нэр “тууж явах нь тэр. Үүнийг харсан зарим нөхөд АН нэр дэвшигчдээ тодруулах гэж “арчаагаа” алдаж дээ гэж харахад зарим нэг нь Л.Цандэлэгээр туг тахихын хэрэг юу байв” гэж харах хүн ч байна. Үнэн хэрэгтээ УИХ-ын 26-р тойрогт АН Г.Эрдэнэтунгалагийг нэр дэвшүүлсэн нь хэр зөв шийдвэр байсан бэ гэдэг бас л эргэлзээтэй асуудал. Уг нь тус тойрогт нэр дэвшихээр горилж байсан Л.Цандэлэгийн тухайд Монголын үр тариа эрхлэгчдийн Газар тариалан холбооны тэргүүн, тариаланч, хурдан морь уяач Л.Цандэлэг шаггүй улстөрч гэдгээрээ Сэлэнгийнхэнд хэдийнэ танигдсан эрхэм байсан гэхэд болно.
Харин АН-ын “битүү морь” гэгдэх дуучин Г.Эрдэнэтунгалагийн тухайд нєхєртєє хаягдаж єрх толгойлсон эх боллоо, "Шинэ монгол" сургуулийн захирлын эхнэрийн аллагад холбогдов, дотны найзаасаа их хэмжээний мєнгє зээлээд Ганц худагт хоригдлоо гэсэн таагvй ярианууд ар араасаа хєвєрч чадалтай хоолойтой цєєхєн дуучдын нэг гэгддэг энэ бvсгvйн амьдрал нэг л бvтэлгvй тийшээ хазайж байсныг санаж буй биз. Харин энэ бүтэлгүйтлээ УИХ-ын гишүүний суудалд сууж эргүүлж авчрахыг хүссэн үү, бүү мэд. Ямартай ч тэрбээр АН-аас нэр дэвшихээр боллоо. Уг нь эсгий хийх газар нохой хэрэггүй гэдэг сэн дээ.
Э.Нашка
|
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй