“Монгол туургатан”-ы тэр бумтангууд лекц уншина


“Дэлхийн Монголчууд глобал нийгэмлэг”-ээс монгол туургатны шилдэг удирдагч нарын шилдэг лекцийг 2016-оны тавугаар сарын 30-нд “Corporate” зочид буудалд зохион байгуулахаар болжээ. Ирээдүй хойч үе болсон хүүхэд залуус, нэн ялангуяа амьдралын хамгийн том алхмаа хийх гэж буй дунд сургуулийн төгсөх ангийн сурагчдад мэргэжлээ хэрхэн сонгох, ирээдүйгээ хэрхэн өөрийн гараар бүтээх тухай амжилтанд хүрсэн эрхмүүдийн үнэтэй сургамж, лекцийг сонсгож, ОЮУНЛАГ хөрөнгө оруулалт хийхэээр болсон юм.

 

Тус лекцэнд Буриадыг төлөөлж: Матханов Иринчей Эдуардович. Шударга Орос намаас Оросын холбооны Улсын Парламентын Холбооны депутатаар сонгогдсон эрхэм аж. Тэрбээр “Orange house” амралтын төв, Гранд юрта хүлээн авалтын танхим, Карлос 7 ресторан, Минал ХХК, Байкал Плаза зочид буудал, Бурятия зочид буудал зэрэг 10-орчим томоохон компаниудыг удирдаж байсан бөгөөд эдгээр компаниуд нь ОХУ-ЫН 100 шилдэг бүтээгдэхүүнээр олон удаа шалгарч байжээ.

 

Мөн бүх Оросын болон Олон улсын нэр хүндтэй шагналуудыг хүртэж байсан байна. Байкалфарм нь Буриаддаа хамгийн их татвар төлөгч байгууллага юм. Тува-г төлөөлж: Доржу Роберт Дермеевич Нэгдсэн Орос Улсаас Тув Улсын Ардын их хурлан депутатаар мөн Кызыл хотын даргаар тус тус ажиллаж байсан. Түүний эзэмшилд Тувторг ХХК,Барилга автозам засвар ХХК, Агросоюз хоршоо, Буддын сүмийн барилгыг дэмжих фонд, Тувагийн гар урчуудын холбоо, Улар ХАААҮ-ийн хоршоо, 20,38,39,40-р худалдааны цэгүүд, Саяны худалдааны төв, 1000 нэрийн барааны дэлгүүр, Восторг, Лето кафенууд байдаг аж. Мнө Тува улсын Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгчөөр ажилладаг. Тэрбээр Тува улсын жижиг дунд шилдэг бизнес эрхлэгчдэд олгодог Тувагийн од шагналыг хүртэж байсан. ӨМӨЗО-ныг төлөөлж: Чимэд Эрдэнэбаяр ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн харьяат шилдэг бизнесмэн эрхлэгч. Хятад Улсын хөдөлмөрийн баатар, Геннисийн амжилтыг бөхийн төрлөөр шинэчлэн тогтоосон. Тэрбээр газар, үл хөдлөх хөрөнгө зуучлал, аялал зуучлал, гадаад худалдаа, брокерийн чиглэлээр бизнес эрхэлдэг. Шилийн гол аймгийн шилдэг 10 бизнес эрхлэгчийн нэг юм.

 

Монголыг төлөөлж: Базарсад Жаргалсайхан. БНН-ын дарга УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. 1982-1984 онд "Говь" комбинатад ажиллаж байсан. 1989 онд найман оёдлынмашинтайгаар анх "Буян" компанийг байгуулан бизнесийн салбарт хөл тавьж байсан. 1992 онд Монголын Хөрөнгөтний намыг байгуулан, 1997 онд БНН болгон өөрчилж, одоог хүртэл тус намын даргын албыг хашиж буй. Монголын хамгийн анхны саятнаар тодорч байсан эрхэм юм.