“Minds eye” production-аас энэ зуны хамгийн анхны Sunburn 2016 задгай шоуг өнөөдөр 16:00 цагт “Монгол шилтгээн”-д зохион байгуулах гэж байна.
Энэхүү шоунд манай урлаг соёлынхноос гадна загварынхан, миссүүд оролцохоор зэхэж байгаа гэнэ. Тодруулбал мисс Батцэцэг, Оюука, Зулаа, Шүүдэрээ, жүжигчин Дөлгөөн, Шинэбаяр зэрэг залуу уран бүтээлчид оролцох юм. Түүнчлэн залуусын дунд хэдийнээ танигдсан чадварлаг DJ Henza, DJ Tamir, DJ Odko, DJ Achka нар өөрсдийн давтагдашгүй сетүүдээ хүргэхээс гадна дуучин Амараа Хар сарнай, ICE TOP, X-vit, Outlaw зэрэг урлагийн шилдэг уран бүтээлчид оролцоно.
Мөн шоуны МС-гээр жүжигчин Цоомоо TV Cocktail, Шагай Fantastic production нар залуустайгаа Гачууртад байрлах “Монгол шилтгээн” цогцолборт нэгэн үдшийг хөгжилтэй, мартагдахааргүй өнгөрүүлэх юм. Үүгээр зогсохгүй залуусыг галын үзүүлбэр, хөгжөөнт тоглоом, go go dancer, hip hop, RnB, electro хөгжим, Led and Light show гэх мэт олон гэнэтийн бэлгүүд хүлээж байгааг дуулгахад таатай байна. Орчин үеийн залуус бид бүгд шинэ бүхнийг эрэлхийлж байгаа өнөө үед тэдэнд зориулсан чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх үйл ажиллагаануудын нэг зуны хамгийн анхны
“Sunburn 2016” задгай шоунд найз нөхөд, хамт олонтой очиж нэг өдрийг мартагдахааргүй өнгөрөөгөөрэй, залуусаа
Б.БАТ
Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 5.9, өмнөх 7 хоногоос 0.7 хувиар нэмэгджээ
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна
ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн
Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 48 цаг саатуулжээ
Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна
Мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна