Монголын рок попын зангарагтай оддын нэг бол “Камертон”-чүүд. Ирэх сарын 24-нд 21 жилийнхээ ойтой золгож байгаа тэд “18 нас”-тай фенүүдийнхээ дунд өдгөө ч эрэлттэй эрчүүд. Төрийн соёрхолт Болд “Даам” болохоо харуулсан бол Мээдээ “Чамд хэлье” хоёр дахь бие даасан цомгоо үзэгчдэд хүргэсэн. Харин Ганаа “Зүрх сэтгэл” шинэ цомгоо гаргаж, цомгийн “Чи дурласан байна” дуугаа Эбатай хамтран дуулсан нь “фанатуудадаа” барьсан содон бэлэг болсон юм. Харин өдгөө “Камертон”-чууд шинэ альбомын ажилдаа ороод байгаа гэнэ лээ.
Энд хамтлагийн гишүүдийн хүүхэд насны сонирхолтой дурсамжаас сонирхуулахад: Эба багадаа нэлээн сахилгагүй нэгэн байж л дээ. Болоогүй байрныхаа атамануудтай нийлнэ. Тэгээд нэгэн удаа өнөөх “фракцийн” атаман ахдаа муухай хулхидуулсан гэнэ. Учир нь өнөөх ахаасаа немц овчарикны гөлгийг нэг шил архи, 200 төгрөгөөр худалдаж авч л дээ. Гэтэл хэдэн сарын дараа өнөө гөлөг нь дээшээ өсөхгүй уртаашаа сунаад, чих нь босох биш далбайж унжаад, нэг их намхан урт нохойтой болчихож. Байрныхаа хүүхдүүдэд немц овчариктай болсон гэж баахан гайхуулчихсан тэрээр жигтэйхэн их ичсэн аж. Гэхдээ “хулхи” немцдээ маш их хайртай байснаа дурсан ярьсан нь бий.
Ганаа болохоор багадаа цэцэрлэгээс аймаар айдаг байж. Үеийнхээ бацаануудаас “цэцэрлэгийн багш нар аймаар зоддог, өдөр хүчээр унтуулдаг, гимнастик хийлгэдэг” гэж сонссон болохоор ийнхүү эмээдэг болсон гэнэ лээ. Харин сургуульдаа сайн муу нэрний алинд ч өнөө Эба, Ганаа хоёр л явж байдаг байсан тухай тэд ярьдаг.
ЭХ СУРВАЛЖ: PHOTONEWS.MN
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
“Тэрбум мод экспо” үзэсгэлэн худалдаа тавдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ
НИТХ-ын ажлын албаны дарга М.Халтар удирдлагынхаа эсрэг ажиллав
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь