Сэтгүүлч Л.Мөнхбаясгаланд эрүүгийн хэрэг үүсгэж, хилээр гарахыг нь хориглоод байгаа. Тодруулбал, оффшор дансны асуудлыг эрэн сурвалжлахаар АНУ-ыг зорих гэж байсан түүнийг өчигдөр ЭЦГ-аас дуудаж, хил гарах эрхийг нь хаасан аж.
Албаны эх сурвалжуудын мэдээлж буйгаар түүнийг залилангийн хэргээр шалгаж, ийнхүү хил нэвтрэх эрхийг нь хаасан байна. Тодруулбал, "МИАТ ТӨХК нь 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдөр "Эм Эн Пи Ар" ХХК-тай Зөвлөх, Ажил үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулж 40 сая төгрөгийг, мөн "Мэдээллийн менежмент эрхлэгч төв" ТББ-тай Ажил үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулж 48 сая төгрөгийн санхүүжилтийг тус тус олгосон байна. Ингэхдээ МИАТ ТӨХК-ны эрх бүхий албан тушаалтнууд нь дээрх хоёр компанийн албан тушаалтнуудтай үгсэн тохиролцож гэрээгээр халхавчлан 88,4 сая төгрөгийн залилан авч улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй байгаа аж. Тиймээс Л.Мөнхбаясгаланг сэжигтнээр тооцон, эрүүгийн хуулийн 148.4-т заасны дагуу хэрэг үүсгэжээ.
"МИАТ" ТӨХК бол ЗТЯ-ны харъяа газар. Тэгэхээр Л.Мөнхбаясгалангийн холбогдсон эл хэрэгт ЗТЯ-ны тухайн үеийн удирдлагууд хийгээд МИАТ-ын нэр бүхий албан тушаалтнууд ч хуулийн байгууллагад дуудагдаж магадгүй байна. Учир нь цагдаагийн байгууллагаас эрх бүхий албан тушаалтнууд үгсэн хуйвалдсан гэдгийг онцолсон.
Тэгвэл тухайн үед өдгөө УИХ-ын гишүүн Х.Баттулгын хамт төмөр замын хэрэгт шалгагдаж байгаа А.Гансүх ЗТЯ-ны сайдаар ажиллаж байсан бол МИАТ-ын захирлаар Г.Жаргалсайхан ажиллаж байжээ.
Эх сурвалж: Zuvsongolt.mn
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй