-ЭНЭ ХЭРГИЙН ЦААНА НӨЛӨӨ БҮХИЙ ЭРХ МЭДЭЛТЭНҮҮД БАЙЖ БОЛЗОШГҮЙ-
Өнгөрсөн пүрэв гаригт буюу өчигдөр “Мунзуй” хочит Г.Нямдоржийг УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагчид шуурхай ажиллан баривчилжээ. Тодруулбал, өчигдөр орой Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, гуравдугаар хороололд байрладаг “Rich Hill” зочид буудлаас иргэн Г.Нямдоржийг бусдыг барьцаалан, мөнгө нэхэж, дарамтлан дээрэмдэж байсан үйлдэл дээр нь баривчилсан байна.
Түүнийг нэгэн телевизийн А гэх сэтгүүлч эмэгтэйн нөхөр болох Т-г тус зочид буудалд 10 хоногийн турш дарамтлан хорьж, зодон, нохойгоор уруулахыг завдаж, 2 сая орчим юань шилжүүлэн авсан үйлдэл дээр нь барьжээ.
Хэрвээ энэхүү үйлдэл дээр нь зогсоогоогүй бол иргэн Т “Мунзуй” хочит Г.Нямдоржийн гарт амь насаа алдахгүй гэх баталгаагүй байжээ. Улмаар тэрээр үйлдсэн гэмт хэргээ нуун далдлах зорилго агуулж байсан ч байхыг үгүйсгэхгүй аргагүй юм.
Эдүгээ тэрээр УМБГ-ын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст байцаагдаж байгаа бөгөөд энэ хэргийн ард нөлөө бүхий эрх мэдэлтнүүд байгаа тухай эх сурвалж мэдээллэв.
Хохирогчийн эхнэр, сэтгүүлч А нь “Нийтийн эрхийг хамгаалах холбоо”-ны хуульч, өмгөөлөгч Ганхүүгийн Батбаярт хандаж тусламж хүссэнээр “Мунзуй” хочит Г.Нямдорж хуулийнхны гарт орсон байна.
Болсон үйл явдлын тухайд сийрүүлбэл, өглөө гэрээсээ гарсан нөхөр Т нь гэнэт жирэмсэн эхнэр лүүгээ “Би чамаас саллаа. Чи намайг эрж хайх хэрэггүй” гэх мэтчилэн элдэв сонин үг бүхий мессэж бичиж эхэлжээ. Эхнэр А нь гайхаж цочирдсон ч өөрт нь асар их хайртайг мэдэх учир олон хоног эргэж ирэхийг нь тэвчээртэй хүлээсэн байна. Эцэст нь таагүй зүйл болсныг гадарлан Г.Батбаяр өмгөөлөгчид хандсанаар хэргийн учир тайлагдаж, гэмт этгээдүүд цагдаад баригдаж, гэмт үйлдэл нь таслан зогсоогдсон байна. Г.Нямдоржийг цагдан хорьсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Эх сурвалж : Medee.mn
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа