Уран бүтээлийн өнгө аяс, стиль имижээрээ аргагүй л үе тэнгийнхнээсээ ялгарч яваа залуу дуучин Н.Ундрал МУГЖ Ц.Түвшинтөгсийн дуулснаар сонсогч түмний сэтгэлд хоногшсон “Сүүдэр цармын цэцэг” дууг 20 гаруй жилийн дараа шинэ хөгжмийн найруулга, өвөрмөц өнгө төрхөөр амилуулж олны хайр хүндлэлийг хүлээсэн авьяаслаг залуу маань өдгөө нийтийн дууны ертөнцөд нэгэн өнгө болон гялалзаж, олонд хүндлэгдсэн чадварлаг уран бүтээлчидтэй мөр зэрэгцэж яваа.
Хөгжим бүжгийн коллежийг Ардын жүжигчин Б.Жаргалсайханы удирдлаган дор 2008 онд төгссөнзалуу дуучин Н.Ундрал ХЦДБЧ-д хоёр жил ажилласан бөгөөд чөлөөт уран бүтээлч болоод чамгүй удаж буй. Нутаг ус, эх орны тухай сэдэвтэй олон сайхан дуугаараа сонсогч түмнийхээ дунд хэдийнэ өөрийн байр суурийг эзэлсэн тэрбээр энэ удаа Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүдээ магтан дуулжээ. Мэргэжлийн уран бүтээлчдээс өндөр үнэлгээ авдаг дуучин Н.Ундрал нийтийн дууны ертөнцөд шинэ өнгө төрх бүрдүүлж, чамгүй ирээдүйтэй нэгэн гэдгээ хит бүтээлүүдээрээ харуулсаар явна. Тэрээр хөдөлмөрч уран бүтээлч маань "Сайхан Монгол бүсгүй" хэмээх шинэхэн дуугаа гаргаад удаагүй байгаа ч аль хэдийн олны дунд хит дуу болоод байгаа гэнэ.
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй