Сонгуулийн нэрс яг таг тодроогүй ч хэн нь хаанааасаа нэр дэвших вэ гэдэг хар зураглал аль хэдийнэ гарчихсан. Дорноговь аймагт МАН-аас “Дорнын говь”-ийн Б.Дэлгэрсайхан гэж байгаа бол АН-аас Засаг ноён П.Ганхуяг гэх нэрс аль хэдийнэ тодорчихсон. 60-н чавганц уралдвал нэг нь түрүүлдгийн адилаар энэ хоёроос өөр сонголт үгүй учраас Б.Дэлгэрсайхан, П.Ганхуяг хоёрын нэг нь яалт ч үгүй Дорноговьчуудыг төрд төлөөлөх нь ээ. Дорноговь аймгийн засаг ноён П.Ганхуяг сүүлийн найман жил засаг дарга сууж байгаа эрхэм.
Саяхан Дорноговь аймгийн ИТХ хуралдаж П.Ганхуягийг огцруулсан ч мань засаг Ерөнхий сайд намын дарга нартаа хов хүргэж гүйсээр арай хийж засгаараа үлдсэн ч Дорноговьчуудын дунд нэр муутай хэвээрээ л байсаар байгаа юм.
Одоо цагт хөгшин хонины насгүй хөгшин улс төрчид хэрэггүй байлтай. Бүхэл бүтэн аймгийг найман жил удирдчихаад хөгжүүлж чадаагүй байж УИХ-ын гишүүн болоод хөгжүүлнэ гэвэл ёстой үлгэр биз дээ.
Дорноговь аймагт П.Ганхуягийг дуэлд дуудаж буй хүн бол “Дорнын говь”-ийн Б.Дэлгэрсайхан юм.. Аймгийнхаа нутгийн зөвлөлийн даргаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард сонгогдож сонгуулийн ажлаа эхэлсэн тэрбээр мөнгөн бороог ч ёстой нэг оруулах шиг болсон. Тодруулбал сонгогчдынхоо нэр хаяг тодорхой мэдээллийг авахын тулд Iphone6 утасны болзолтойгоор Дорноговийн иргэн болоод шилжин суурьшсан хүмүүсийг нэр, утас, регисртийн дугаар, цээж зураг бүхий маш дэлгэрэнгүй судалгаатай сайтад бүртгүүлэх уралдаан зарласан. Мөн сар шинийн баярын өдрүүдэд ахмад бүрт 20.000 төгрөг, сүүний хамт бэлэглэсэн гээд сонгуулийн бэлтгэл ажлаа эрт эхэлсэн хэмээн бичигдэх болов.
Ямартай ч Дорновийн Засаг ноён, “Дорнын говь”-ийн эзэн хоёрын “цусгүй” тулаанд хэн ялалт байгуулах нь Дорноговьчуудын сонголтоос шалтгаалах нь.
Э.Нашка
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа