Т.Амина хадамд гарах нь


Жаахан хүүхэд байхаасаа л урлаг уран сайхантай амьдралаа холбосон Т.Амина хадамд гарч хуримын зар дуулгах нь. Тодруулбал тэрбээр энэ сарын эхээр 28 насны төрсөн өдрөө хорооллын Меланж пабад тэмдэглэсэн аж.
Харин баярын зочид дунд нэгэн эр олны анхаарлыг ихэд татсан бөгөөд хосууд тун удахгүй хуримлаж, хамтдаа амьдрах тухайгаа ч зарлаад амжжээ. Адтай сэргэлэн нь дэндсэн гэгддэг тэрбээр нэг хэсэг дуулж шинэ уран бүтээлээ гаргахын зэрэгцээ Төмөрзамд ажилладаг байсныг санаж буй биз.
Залуу хүн завгүй байх тусмаа жаргалтай гэдгийг утгаар нь харуулж явсан Т.Аминагийн ээж болчихсон яваа төрхийг нь тун удахгүй харах нь ээ. Сонирхуулахад Улсын филармоны гоцлол дуучнаар овоглодог тэрбээр улстөрөөр хальт “оролдож” МАН-ын дэргэдэх НАМОХ-ны дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан ч удаа ч үгүй орхисон билээ.
В.Баяраа