ОХУ-ын Буриадын Хиагтад улаан бурхан өвчин бүртгэгдсэнийг Монголоос халдварласан байж магадгүй гэж үзэж байгаа тухай орон нутгийн хэвлэл мэдээлжээ.
Буриадын оршин суугчид Хиагтын хавьд “булхан бурхан” өвчин их байгаа тухай олон нийтийн сүлжээгээр ихээхэн тарааж байна. Орон нутгийн хүмүүс энэ халдварт өвчний шалтгаан нь Монголтой тогтоосон визгүй дэглэм, түүнийг дагалдсан жуулчны урсгал гэж бичиж байгаа ажээ. Хиагт хавьд улаан бурхан өвчин гарсан гэдгийг Буриадын мэргэжлийн хяналтын “Роспотребнадзор” батлаад харин “өвчин ихээхэн тархаж байна” гэсэн яриаг нотлоогүй үгүйсгэжээ.
Улаан бурханаар хүүхдийн эмчээр ажилладаг нэг насанд хүрсэн хүн, мөн 10 настай хүүхэд өвдсөн хоёр тохиолдол шинжилгээгээр тогтоогдсоныг мэргэжлийн хяналтын алба мэдэгдлээ. Өвдсөн эмч өмнө нь вакцинжуулалтад хамрагдсан, харин хүү вакцин тариулаагүй байжээ. Монголоос ирсэн өвчтэй хүүхдээс халдвар тарсан гэж үзэж байгаа аж.
ЭХ СУРВАЛЖ: NEWS.MN
Орон нутгийн замын хураамжийг ₮10,000 болгосныг ЦУЦЛАХ өргөдөл санаачилжээ
5.2 тэрбум төгрөгийн хахууль авсан, 16.9 тэрбум төгрөгийн ажлыг хууль бусаар давуу байдал олгосон гэх Т.Даваадалайгийн хэргийг прокурорт шилжүүлжээ
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Автомашины улсын дугаар тэгш тоогоор төгссөн бол өнөөдөр шатахуун авах боломжтой
Ч.Хантүмэн, Х.Санжсүрэн, Ганбаатар нарын 6 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр нь 100 мянган төгрөгөөр торгожээ
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно