Монголын тэргүүн баячуудын нэг гэгддэг УИХ-ын гишүүн О.Содбилэгийн гэргий Э.Туулыг дээдсийн хүрээнийнхэн “Брэнд хатагтай” гэж өргөмжлөгддөг. Тэд өдгөө өнөр бүлийн эзэгтэй болоод байгаа юм.
Чинээлэг нөхрийнхөө эд хөрөнгөнд дулдуйдан зүгээр суухыг хүсдэггүй гэх тэрбээр нэгэн "Хайрын хурим" нэртэй хуримын хувцасны салон ажиллуулж, сэтгүүл эрхлэн, хүмүүнлэгийн ажилд гар бие оролцонгоо, өндөр үнээр сурталчилгааны зураг авахуулдаг бүсгүй.
“Ажигана” компанийнхаа дэргэд тахианы аж ахуйн фирм байгуулж, эх орныхоо хөрсөнд тарьж ургуулсан түүхий эдээр тэжээл боловсруулах шинэ технологийг нэвтрүүлэхээр зорьсон Э.Туул хатагтай тун ч зоримог алхам хийснээр барахгүй асар их хэмжээний хөрөнгө оруулалтаар хөл дээр нь босгоод байгаа юм.
Харин тэрбээр өдгөө гэртээ сууж хүүхдүүдээ хардаг бүсгүйчүүдийн "мундаг"-ыг гайхсаар сууна.
Өөрийн цахим хуудаснаа "Өнгөрсөн долоо хоногт хүүхдүүдийг маань харж тусладаг хайрт эгч маань эмнэлэгт хэвтээд би хүүхдүүдээ харж гэрээсээ гаралгүй хэдэн хоног бүтэн өдөр гэртээ байв. Би ажил хийж ихэнхдээ орой 5-6 гээд гэртээ ирдэг ээж л дээ. Хүүхдүүдээ харж гэртээ өдөржин байдаг ээж нарыг үнэхээр хүндэлж, тэвчээр, ухааныг нь биширч дахин дахин магтмаар байна аа.
Хичнээн мундаг охин гэртээ үнсгэлжин шиг бүгдийг амжуулж мундаг байгаа бол гэж бодохоос энэ постыг бичих юмсан гэж бодсоор яваад сая нэг бичлээ" гэжэ
ЭХ СУРВАЛЖ: ARSLAN.MN
Орон нутгийн замын хураамжийг ₮10,000 болгосныг ЦУЦЛАХ өргөдөл санаачилжээ
5.2 тэрбум төгрөгийн хахууль авсан, 16.9 тэрбум төгрөгийн ажлыг хууль бусаар давуу байдал олгосон гэх Т.Даваадалайгийн хэргийг прокурорт шилжүүлжээ
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Автомашины улсын дугаар тэгш тоогоор төгссөн бол өнөөдөр шатахуун авах боломжтой
Ч.Хантүмэн, Х.Санжсүрэн, Ганбаатар нарын 6 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр нь 100 мянган төгрөгөөр торгожээ
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно