“Арвайн үндэс” компани ивээн тэтгэсэн Арслан цолны хүндэтгэлийн барилдаанд отгон арслан Э.Оюунболд цолоо хүндэлсэнгүй. Арслан цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаанд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харъяат аймгийн арслан Батхуягийн Бат-Амгалан сайн барилдаж, Уран барилдааны шагнал авсан. Аймгийн арслан Б.Бат-Амгалан С.Мөнхбат аваргыг өвдөг шороодуулсан. Шөвгийн наймд үлдсэн аймгийн арслан Б.Бат-Амгаланг улсын арслан Э.Оюунболд амлаж авсан ч бөх хүнээс гарамгүй “нарийхан” зан гаргав.
Э.Оюунболд арслангийн өрсөлдөгч бөхийн хацар дээр гарсан псериоз буюу хайрст нь шалбарч, эмч Пэрэнлэйсамбуу иод түрхэж өгсөн. Үүнийг харсан Э.Оюунболд арслан ярвагар хүүхэн шиг загнаж “Би халдварт өвчин авчихна” гээд аймгийн арслантай барилдахгүй таахалзаж, үзэгчдийн дургүйг хүргэлээ. Өрсөлдөгч бөхтэйгээ барилдахгүй зугтаж, хацар дээр нь гарсан шархаар нь өөнтөглөсөн Э.Оюунболд арсланг өөгшүүлж, шууд даваа өгсөн нь үзэгчдийн дургүйг хүргэв. Бат-Амгалан хүн айж сэжиглэмээр халдварт өвчтэй байсан бол Улсын аварга С.Мөнхбат ч барилдахгүй байсан биз. Ийнхүү Э.Оюунболд Улсын аваргаас давсан их зан гаргаж, үзэгчдийн өмнө нэр нүүрээ барлаа.
Хайрст үлд, батга хүнд халддаггүй болохоор тухай үед одтой сайхан барилдаж байсан аймгийн арслан Б.Бат-Амгалангаас отгон аварга айсан байх аа.
ЭХ СУРВАЛЖ: Tovchoo.mn
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр хуралдах байнгын хороод
Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-өнөөдрөөс эхэллээ
Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан