Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд "Оффшор бүсэд данстай хүнийг Ардчилсан нам нэр дэвшүүлэхгүй. Бусад намууд ч гэсэн нэр дэвшүүлэхгүй байхыг уриалж байна" гэсэн мэдэгдлийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан хийсэн билээ.
Хэдийгээр ердийн бизнес эрхэлдэг хэн ч оффшор бүсэд данс нээгээд явах нь манай өнөөдрийн хуулийг зөрчихгүй бөгөөд төрийн албан хаагчид ялангуяа хөрөнгө орлогын мэдүүлэг өгдөг хүмүүс оффшор бүсэд данс нээх нь хууль зөрчиж байгаа гэдгийг УИХ-ын дарга хэлсэн.
Тус намаас оффшор бүсэд данстай нэг хүн байгаа нь УИХ-ын гишүүн С.Баярцогт. Тэрээр энэ удаагийн сонгуульд Сэлэнгэ аймгаас нэр дэвших тухай яригдаж байсан ч Ардчилсан намын дарга нь түүнийг нэр дэвшүүлэхгүй гэсэн мэдэгдэл хийсэн. Харин МАН-аас УИХ-ын гишүүн Сү.Батболд болон түүний ах, Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйн дүү Ц.Сэргэлэн зэрэг хүмүүсийн нэр оффшор бүсэд данстай болох нь олон нийтэд ил болсон. Гэвч МАН оффшор бүсэд данстай хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй байх үндэслэлгүй гэдгээ хэлсэн.
УИХ дахь тус намын бүлгийн дарга С.Бямбацогт “Аливаа иргэнийг шүүхээр гэм буруутай нь тогтоогдож байж эрхийг нь хасах асуудал яригдана. Гэтэл өнөөдөр оффшор компанийн хувьцаа эзэмших нь хууль зөрчиж байгаа үйлдэл тул нэр дэвшүүлэхгүй байх ёстой гэсэн хуулийн заалт хаана ч байхгүй. Мөн оффшор компанийн хувьцаа эзэмшиж болохгүй гэдгийг хязгаарласан зохицуулалт хуулинд байхгүй.
Зөвхөн УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх дэгд “Ял эдэлсэн, ялтай байж болохгүй, банкны хугацаа хэтэрсэн өр зээлгүй байх” гэж хориглож, хязгаарласан заалт байдаг. Үүнтэй холбоотойгоор оффшор дансанд хувьцаа эзэмшиж байгаа нэгнийг УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлэхгүй байх үндэслэл байхгүй. Бид аль болох хүний эрхийг дээдлэх ёстой. Хууль хяналтын байгууллага оффшор данстай байгаа нь хууль зөрчсөн үйлдэл мөн үү биш үү гэдгийг шалгаж тогтоох ёстой байх” гэсэн юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “З.Энхболд дарга оффшор данстай хүнийг нэр дэвшүүлэхгүй гэж хэлсэн байна лээ. Би юу гэж ойлгосон гэхээр оффшор данстай хүн төрийн өндөр албан тушаалд нэр дэвших нь зохистой бус гэдэг утгаар хэлсэн гэж ойлгосон. Түүнээс биш нэр дэвших эсэх миний ойлгож байгаагаар тухайн намын анхан шатны үүрээс хүмүүс энэ хүнийг дэвшүүлье гээд явдаг процедур.
Тэр нэр дэвшсэн хүн нь хэрэв оффшор данстай байвал тухайн намын нэр хүндэд ямархуу нөлөөлөх вэ. Аль ч нам байж болно. Тэгэхээр тухайн намын холбогдох хурлууд нь шийдэх асуудал. Энэ бол зохистой бус гэсэн асуудал. Жишээ нь А гэдэг хүнийг нэр дэвшүүлчихлээ гэж бодоход тухайн намын сонгуулийн бодлого, намынх нь нэр хүндэд яаж нөлөөлөх вэ гэдгийг сайн бодох хэрэгтэй” гэсэн юм.
ЭХ СУРВАЛЖ : Medee.mn
Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 5.9, өмнөх 7 хоногоос 0.7 хувиар нэмэгджээ
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна
ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн
Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 48 цаг саатуулжээ
Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна
Мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна