Бид бүхний нар болсон энхрий бяцхан үрсээ хэзээ ч мартагдахааргүй баярлуулж тэдэндээ нэгэн гайхалтай өдрийг бэлэглэцгээе. 5 сарын 27 ноос 6 сарын 2-ны өдрийг дуустал алдрай бяцхан үрсүүддээ зориулан “Мөрөөдлийн ертөнц” нэртэй их хотын хамгийн том хүүхдийн баярыг “Их Нүүдэл Монгол Медиа групп” –ын ах эгч нараас нь зохион байгуулж байна. Энэхүү хүүхдийн баярын өдөрлөг нь “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-нд болох бөгөөд 7 өдрийн турш зөвхөн хүүхэд багачууд та бүхнийг мөрөөдлийн ертөнцөд тань аваачина.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн өнцөг булан бүрт үлгэрийн баатрууд өдөржин хүүхдүүдтэй тоглож наадаж, зургаа даруулж -Гар зураг болон олон төрлийн тэмцээнүүдэд оролцсон багачууд гарын бэлгээр шагнагдаж - Хүүхэд багачуудад зориулсан гайхамшигт үзүүлбэрүүд төв тайзан дээр үргэлжилж - Багачуудад зориулан үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй байгууллага худалдаа үйлчилгээ явуулж - Үлгэрийн баатрууд болон үндэсний циркийн хамт олны парад хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудыг хөгжөөх болно.
Ерөнхий зохион байгуулагч: "ИХ НҮҮДЭЛ МОНГОЛ МЕДИА ГРУПП"
Дэмжигч байгуулга: "ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ГАЗАР"
Хамтран зохион байгуулагч: "ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН ОНӨҮГАЗАР"
Page:" Их нүүдэл Монгол медиа групп" хаягнаас уралдаан тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл аваарай Утас: 8050-8588, 9405-8588
Орон нутгийн замын хураамжийг ₮10,000 болгосныг ЦУЦЛАХ өргөдөл санаачилжээ
5.2 тэрбум төгрөгийн хахууль авсан, 16.9 тэрбум төгрөгийн ажлыг хууль бусаар давуу байдал олгосон гэх Т.Даваадалайгийн хэргийг прокурорт шилжүүлжээ
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Автомашины улсын дугаар тэгш тоогоор төгссөн бол өнөөдөр шатахуун авах боломжтой
Ч.Хантүмэн, Х.Санжсүрэн, Ганбаатар нарын 6 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр нь 100 мянган төгрөгөөр торгожээ
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно