Төв аймгийн Алтанбулаг сумын 2-р дугаар багийн нутаг дэвсгэр “Булгийн тохой” гэх газар буюу “Шувуун фабрик”-ийн орчим өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр хэн болох нь тодорхойгүй шатсан цогцос олдсон хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Шатсан цогцос нь эрэгтэй хүний 25-аас дээш настай, 168 см урттай, уруулын дээр болон доор оpчим сахал мэт зүйл шатаж харласан, зулайн ар орой хэсэгт 5 см урттай хар өнгийн үс шатаагүй үлдсэн, биеийн хэсэг нэлэнхийдээ шатаж, зарим хэсэг үгүй болсон байсан юм.
Мөрдөн байцаах газрын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч Б.Эрдэнэбат мэдээллэхдээ “Цогцос нь 40 орчим насны, эрэгтэй, үүдэнд шүд бүрэн, уруул дээр болон доор оочин сахалтай, 168 см өндөртэй. Биеийн ихэнх хэсэг нь шатаж, зарим хэсэг нь алга болсон байдалтай олдсон. Мөн дээд эрүүндээ 11 ширхэг шүдтэй, зүүн 1-3 дугаар их араа хуучин байхгүй, шүдний эгнээ жигд бус гурвалжин хэлбэртэй. Их араа байхгүй зэрэг содон шинж тэмдэгтэй. Хэргийн газраас, босоо хар өнгийн судалтай дотуур өмд, цамцны мэт тасархай, “MONTANA” гэсэн бичигтэй жинсэн өмднийх байх боломжтой нэг ширхэг товч мэт зүйл, ажлын гутал байх боломжтой гутлын төмөр хоншоор, гутлын улны метал хамгаалалт, гутлын үдээсний гогцоо мэт 13 ширхэг төмөр зүйлсийг хураан авсан” хэмээсэн юм. Улмаар ийм шинж тэмдэгтэй хүнийг таньж мэдэх хүнийг хайж байгаа талаараа өнгөрсөн долоо хоногт мэдээллэсэн.
Дөнгөж сая хохирогчийг хэн болохыг тогтоож, гэмт этгээдүүдийг илрүүлсэн талаараа ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвд дахин мэдээлэл хийлээ. Тодруулбал эрэн сурвалжлах ажиллагааг идэвхтэй явуулсны дүнд хохирогч нь Улаанбаатар хотод оршин суух 53 настай эрэгтэй Б болохыг тогтоожээ. Хохирогч “Б”-г иргэн “Н” хутгалан амь насыг нь хохироон, бусадтай бүлэглэн зөөвөрлөн шатаасан болох нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогджээ. Хохирогчийг ойрын хүн нь хөнөөсөн гэдгийг эх сурвалж мэдээллэлээ.
Түүнчлэн хохирогч Б-г гуравдугаар сарын 17-ны өдөр “Булгийн тохой” гэх газарт байсныг иргэн Г, Х нар харсан боловч цагдаагийн байгууллагад хандалгүй хугацаа алдсан байна. Тиймээс тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246-р зүйлд заасан гэмт хэргийг үл мэдээлэх гэсэн зүйл ангиар холбогдуулан шалгаж байгаа юм байна.
ЭХ СУРВАЛЖ : Medee.mn

Орон нутгийн замын хураамжийг ₮10,000 болгосныг ЦУЦЛАХ өргөдөл санаачилжээ
5.2 тэрбум төгрөгийн хахууль авсан, 16.9 тэрбум төгрөгийн ажлыг хууль бусаар давуу байдал олгосон гэх Т.Даваадалайгийн хэргийг прокурорт шилжүүлжээ
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Автомашины улсын дугаар тэгш тоогоор төгссөн бол өнөөдөр шатахуун авах боломжтой
Ч.Хантүмэн, Х.Санжсүрэн, Ганбаатар нарын 6 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр нь 100 мянган төгрөгөөр торгожээ
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно