МУ-ын СТА Б.Хулан гэхээр “14 настайдаа Монголын анхны фото мисс болж, "Х Түц" продакшны жүжигчнээр ажиллаж байсан” гээд л эхлэдэг. Дунд ангиасаа жүжигчин болохыг хүсч байсан учраас тэмцээн уралдаанд алгасалгүй ордог нийгмийн идэвхитэй хүүхэд байсан гэдэг. Багадаа олон тэмцээн уралдаанд орж байсны нэг нь фото миссийн тэмцээн. 1997 онд анх эгчтэйгээ"Үнсгэлжин"-д хамтдаа оролцож, эгч нь загвар зохион бүтээгчээр гранпри, харин Хулан шилдэг 10 загвар өмсөгчийн нэгээр шалгарч байсан. Харин долдугаар ангиасаа эхлэн урлагийн тэмцээн уралдаанд орох болсон. Тэр цаг үеэс л урлагийн сайханд улам ихээр татагдаж жүжигчин мэргэжлийг сонгосон гээд царайлаг бүсгүйн фенүүд нь энэ бүхнийг андахгүй. Мэдээж олны танил улсын жишгээр түүний амьдрал, хайр дурлалыг тойрсон яриа ч шинэ уран бүтээлээс нь илүүтэй бусдын сонирхлыг татдаг нь нууц биш.
Өнөөдөр тэрээр "Ийм нэгэн дурлал” кино, “Хориотой жүжиг”, "Ээжээ надтай гэрлээч", “Миний ах атаман”, “Хөгжилтэй гэр бүл” зэрэг тайз дэлгэцийн олон бүтээлд залуу бүсгүйн дахин давтагдахгүй гоо үзэсгэлэнг гайхууланхан эрчтэй хөдөлмөрлөөсөөр л. Хамгийн сүүлд гэхэд “Туршилтын хосууд”-ад 40 настай, ганц бие, дүрэм зөрчсөн хэн бүхэнтэй хатуу харьцдаг замын цагдаа, ямар ч найраагүй хочит Намсрайн дурлалт бүсгүй Заяагийн дүрд тогложээ. Өөрөөр хэлбэл 40 настай найраагүй цагдаа түүнд дурладаг юм. Киноны нээлт өнгөрсөн баасан гарагт болсон бөгөөд хурсан олноос хөөрхөн бүсгүй Б.Хуланд харц унагах эрс боломжийг алдахыг хүсээгүй бололтой. Ийм нэгэн агшин манай фото зурагчны хальсанд буусан юм.
ЭХ СУРВАЛЖ: PHOTONEWS.MN
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа