УИХ-ын дарга З.Энхболд, Топ модел Э.Одгэрэл нар оролцсон Eagle телевизийн “Бүрэн зураглал” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Х.Баттулга оролцож байна.
Нэвтрүүлгийн өмнөх дугаарт Топ модел Э.Одгэрэл оролцож, цаг агаар хөтлөхдөө бага зэрэг туршлагагүй байсан тул сошиал ертөнцийнхөнд шүүмжлүүлсэн. Тэгвэл энэ удаагийн зочин УИХ-ын гишүүн Х.Баттулга “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хэд хэдэн дугаарыг хөтөлж байсан туршлагатай “хөтлөгч” юм.
“Бүрэн зураглал” өнөөдөр гарна
Телевизийн нэвтрүүлэгт оролцоод завгүй явж байгаа эрхэм гишүүн өнөөдөр /2016.05.22/ УИХ-ын даргын зөвлөх А.Гансүхийн хамт Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийжээ. Хэвлэлийн хурлаар Х.Баттулга гэдэг хүнтэй холбоотой зарим асуудалд хариулт өгсөн байна. Энэхүү хуралд МҮОНТВ, ТВ-5, Монгол HD, Ийгл ньюс телевизийн тоймчид уригдаж, ярилцсан байна.
ТВ-5 телевизийн тоймч Э.Дагиймаа Ухаа худаг Гашуун сухайт чиглэлийн шинэ төмөр замын бүтээн байгуулалтын асуудал юу болж байгааг тодруулахад "Би 2008-2012 онд Зам тээврийн яамны сайд байсан. ТЭЗҮ болон бусад баримт бичигт хэн гарын үсэг зурдгийг хүмүүс мэдэж байх хэрэгтэй. Сайд бол бодлого ярьдаг. Харин бичиг баримтад Төрийн нарийн бичгийн дарга гарын үсэг зурдаг. Тэр нь Ч.Бат-Эрдэнэ гэх МАН-ын хүн. Тухайн үед гар нийлж ажиллаж байсан. Нөгөө намын хүн байсан учраас бид хоорондоо хуйвалдаж, мөнгө иднэ гэж байхгүй” гэж хариулжээ.
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа