Панамын хуулийн фирмээс алдагдсан оффшор дансны тухай асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Учир нь оффшор дансны асуудалд 10 гаруй улсын төрийн тэргүүн, улс төрч, бизнесийн хүрээнийхэн холбогдоод байгаа юм.
Манай улсад оффшор дансыг хориглох тухай ямар нэг хуулийн заалт байхгүй. Гэхдээ татвараас мөнгөө нуух хэлбэр хэмээн олон нийтийн зүгээс таагүй хандаж байгаа юм.
Оффшор дансыг УИХ-ын зарим гишүүн, бизнесийн хүрээний эрхмүүд эзэмшдэг болох нь нийтэд ил болсон. Гэвч ихэнх хүмүүс нь “данстай гэхдээ мөнгөгүй” гэдэг тайлбар өгөөд байгаа юм. Харин ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт оффшор данс эзэмшдэг гэдгээ хүлээн зөвшөөрөөд зогсохгүй энэхүү дансанд хадгалж байсан 1 сая ам.доллараа мартсан гэх хариултыг өгсөн. Нэг үгээр хэлбэл оффшор данстай гэдгээ хүлээн зөвшөөрч, мөнгө хадгалсан гэдгээ нуугаагүй цорын ганц улс төрч гэж хэлж болно.
Тэгвэл С1 телевизийн “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлэгт УИХ-ын дарга З.Энхболд оролцож “Би оффшор данс эзэмшигчдийн эсрэг байр суурьтай байна. Манай нам оффшор дансны асуудалд нэр холбогдсон хүмүүсийг УИХ-ийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй. Бусад намыг ч бас ингээсэй гэж уриалъя. Тиймээс С.Баярцогтыг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй” хэмээн нэр цохон хэлжээ.
Орон нутгийн замын хураамжийг ₮10,000 болгосныг ЦУЦЛАХ өргөдөл санаачилжээ
5.2 тэрбум төгрөгийн хахууль авсан, 16.9 тэрбум төгрөгийн ажлыг хууль бусаар давуу байдал олгосон гэх Т.Даваадалайгийн хэргийг прокурорт шилжүүлжээ
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Автомашины улсын дугаар тэгш тоогоор төгссөн бол өнөөдөр шатахуун авах боломжтой
Ч.Хантүмэн, Х.Санжсүрэн, Ганбаатар нарын 6 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр нь 100 мянган төгрөгөөр торгожээ
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно