Сексийн өмнө идэж болохгүй хүнсийг нэрлэж байна. Эд нарыг идээд байгаа учраас л нэг л онгод орж ирэхгүй байж ч мэдэх юм шүү. Гэхдээ хамгийн аймаар нь дараах хүнснүүд та хоёрыг “халуухан” секс хийхэд туслахгүйгээр үл барам эрүүл мэндэд чинь ч сөргөөр нөлөөлөх аюултай. Тийм байхад идсээр л байх уу?
1. Шош
Романтик сексийг унгасны дуу бусниулах тухай бодохыг ч хүсэхгүй байгаа бол шош бүү идээрэй. Зогсоо зайгүй унгуулахаас гадна шингэц муутай сахар агуулдаг тул чамд түнтийтлээ хөөсөн мэт цүлхгэр, тав тухгүй мэдрэмж төрүүлнэ. Юун идэвхтэй секс!
2. Шарсан төмс
Шарсан төмс амттай ч хайртын чинь эр бэлгийн даавар тестостероныг бууруулж, дур хүслийг унтраах онцгүй ид шидтэй. Мөн их хэмжээний давсны агууламж нь цусны даралтыг нэмэгдүүлснээр эрхтнийг “хуурамчаар” хөвчрөхөд нөлөөлдөг. Хэрвээ та хоёрын секс байгалийн жамаараа болоосой гэж хүсч байгаа бол түүнд шарсан төмс бүү идүүл. Төмсөнд дуртай түүндээ шарахын оронд чанаад өг.
3. Хийжүүлсэн ундаа
Сексийн өмнө эрч хүчээ нэмэхээр газтай ундаа ууя гэж бодож магадгүй л дээ. Гэхдээ энэ нь жирэмсэн болохоор хичээж буй хосод хамгийн хэрэггүй зүйлсийн нэг. Өөрөөр хэлбэл хийжүүлсэн ундаа нь залуугийн тестостероны хэмжээг багасгахаас гадна үрийн шингэн дэх эр бэлгийн эсийг цөөлдөг. Тиймээс содатай ус уумаар байгаа залуудаа оронд нь чихэргүй цай эсвэл нэрсний шүүс өгөөрэй. Амжилттай жирэмслэлт залуугийн чинь юу идэж, ууж байгаагаас бүрэн хамаарна шүү.
4.Бяслаг
Бяслаг орсон бүх хоол амттай болдог ч гэлээ бяслагны үлдэгдэлтэй амны хөндийг секс таашаахгүй байна. Амны хөндийн эвгүй үнэр, шуудхан хэлбэл ам өмхийрөхийг үздэггүй бол шүү дээ. Тиймээс өглөөний секс хийх дуртай бол орой унтахаасаа өмнө паста, пицца идэхийг бүрмөсөн зогсоогоорой.
5.Гамбургер, хотдог
Оройн хоолоо амархан шийдчихээд гол ажилдаа хурдан ормоор байгааг чинь ойлгож байна аа. Гэхдээ гамбургер, хотдог гэх мэт хамгийн чанар муутай, холестрин ихтэй, химийн бордоогоор огцом таргалуулж авсан махтай түргэн хоолнууд ихэвчлэн ханасан тослогтой байдаг учир сексийн үеэр цус чөлөөтэй эргэлдэхэд саад учруулдаг.
Цус хэрэгтэй/сексийн үед/ эд эрхтэндээ очоогүй бол сэрэл хөдлөх талаар яриад ч хэрэггүй. Мөн жирэмсэн үед хүүхэд цусны судсаар хооллож, эхээсээ шим тэжээл авдаг учир түргэн хоолноос шуудхан зайлсхийх хэрэгтэй. Заавал тосонд шарсан биш грильдсэн эсвэл чанасан мах идэж болно шүү дээ.
Ер нь л сексийн өмнө хүнд хоолноос татгалзах нь зүйтэй. Шингээхийн тулд ходоод чинь өөр рүүгээ хамаг эрч хүчийг чинь сорж, биеийг чинь хүндрүүлэх болно.
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа