“Хос шагай” салоны нэг жилийн ойн баярын бэлэг задрахад хэдхэн хоног үлдлээ


“Хосшагай” үсчин гоо сайхны салон нээгдээд удаагүй ч үйлчлүүлэгчдийнхээ дунд хэдийнэ танигдсан билээ. Уг салоныг үүсэн байгуулагч болох Н.Алтаншагай, Б.Хобаяр нар нь Ази болон дэлхийд зохиогддог уралдаан тэмцээнүүдэд амжилтаараа тэргүүлдэг байдал нь үйлчлүүлэгчдийнх нь хувьд сэтгэл ханамжийн баталгаа болдог гэхэд болно. Харин тэд нэг жилийнхээ ойн баярын хүрээнд ирэх сарын 7-ны өдөр Монгол бөхийн өргөөнд “Hair beaty fashion show” гэх рок поп, нийтийн дуучид, хошин урлагийнхны хамгийн анхны хамтарсан шоуг зохион байгуулах гэж байна.
Уг шоунд урлаг соёлынхны бүх томчууд нэгэн тайзнаа чуулах аж. Түүнчлэн салоынхан “Хосшагай” challenge” удахгүй явагдах бөгөөд challenge тоглолтын ашгаа нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настнуудад хандивлагдах юм байна.