“Нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгийнхээ төлөө” уриатай Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо (МҮСБХ)-ны хамт олон “Бид нэг гэр бүл” төсөл санаачлан хэрэгжүүлж, “Ардчилал” сонины сэтгүүлч, спортын мастер Б.Батхишигт бөөр шилжүүлэн суулгах мэс засалд хандив цуглуулж байгаа билээ. Энэ удаад халуун сэтгэл өвөрлөсөн сагсчид маань Б.Батхишигийн эмчилгээний зардалд өөрсдийн хувь нэмрээ оруулах ажилдаа дахин нэгдэхээр болжээ. Тодруулбал, МҮСБХ-ны багш дасгалжуулагч, үндэсний шигшээ багийн тоглогчид болон урлаг, спортын одод өөр өөрийн нутаг орны алдартнуудаар багаа бүрдүүлж тоглохоор болсон байна. Товчхондоо, 21 аймгийн төлөөллөөс бүрдсэн бүх оддын тоглолт болох нь.Тоглолт үндэсний дээд, тэргүүн дэд гэсэн хоёр хэсэгтэй байх бөгөөд үндэсний дээд лигийн шилдэг тоглогчид хоёр хэсэгт хуваагдаж тоглох аж.
“Бүх оддын” гэсэн тодотголтой тоглолтод оролцох олны танил эрхмүүдээс дурдвал Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Улсын аварга Ж.Мөнхбат, “TV Коктейль” хамтлагийн жүжигчин Э.Цолмонбаяр, А.Өнөржаргал нарын алдартныг онцолж болно.Энэ сарын 24-ний мягмар гарагт Спортын төв ордонд болох тоглолтын тасалбар 10 мянган төгрөгийн үнэтэй байх бөгөөд тоглолтоос олсон бүх орлогыг Б.Батхишигийн эмчилгээний зардалд хандивлах юм байна. Энэ талаар МҮСБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулгаас тодруулахад: С.Батхишиг маань лигт тоглож байсан. Мөнгө, хүрэл медальтай. Өсвөрийн улсын аварга болж байсан гэдгийг нь сагсан бөмбөг сонирхогч хүүхэд залуус мэднэ. Түүний эмчилгээний зардалд зориулж хийж байгаа тоглолт маань арван мянган төгрөгийн үнэтэй. Энэ тасалбараар мөн тойргийн, улирлын финалын бүх тоглолтыг үзэх боломжтой. Энэ удаагийн тэмцээнийг өндөр төвшинд зохион байгуулахаар ажиллаж байна.
Тэргүүн хэсэгт нь Ховд, Орхон, Сүхбаатар, Увс, Архангай, Дархан, Хөвсгөл, Төв, Өмнөговь аймагт багтаж байгаа. Харин дэд хэсэгт Сэлэнгэ, Хэнтий, Баянхонгор, Өвөрхангай, Завхан багтаж буй юм. Эдгээр багт байгаа тоглогчдоос хүндэлдэг тамирчныхаа майкийг худалдаж авах боломж олгоно. Бид өөрсдөө тасалбараа зарна. Мөн энэ тэмцээнд орж байгаа бүх тамирчид тасалбар худалдаж авч орох юм” гэсэн юм. Талбай дээр гараад өрсөлдөгч болдог ч тамирчид нэгнийхээ төлөө хэрхэн нэгдэж, эвсч чаддагийг С.Батхишигт зориулж буй хандивын тоглолтоос харж болох нь.
НАШКА
Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 5.9, өмнөх 7 хоногоос 0.7 хувиар нэмэгджээ
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна
ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн
Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 48 цаг саатуулжээ
Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна
Мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна