Ингэж хэлэх нь болсон нь учиртай. Тодруулбал УИХ-ын энэ удаагийн сонгуульд наборны цуглуулга мэт “хүнд гар”-ууд намдаа хандивласан мөнгөнийхөө хэмжээгээр нэр дэвших эрхээ баталгаажуулаад авлаа. Ахиулаад харвал “Тэсо” коропорацийн захирал О.Цогтгэрэл, Өгөөж ХХК-ийн С.Түмэнгэрэл, UFC группийн захирал О.Амарсайхан тэргүүтэй боов, чихэр, зайрмагханаар хөлжсөн эрхмүүд уяа сойлгоо тааруулаад тус тусын тойрог руугаа дуу аялан гарах гэж байгаа гэх. Арга ч үгүй биз.
Сонгуульд нэр дэвших нь баараггүй гэдгээ нэгэнт мэдсэн учир 2016 он гар юу, үгүй юу л телевиз болгоны ток шоунд уригдаж, өөрийгөө баахан рекламдаад эхэлчихсэн шүү дээ, тэд. Бүр онцолбол “Тэсо”-гийн Цогтгэрэлийн тухайд Увсаас гарна гэдэгтэй бат итгэлтэй байгаа бөгөөд саяхнаас сөрөг намаас нэг тойрогт нэр дэвших Ч.Хүрэлбаатарын эсрэг худал гүтгэлгийн чанартай мэдээлэл явуулсан, явуулаагүй хэмээн баахан баалуулж оноо алдав.
Харин 20 жилийн түүхтэй “Өгөөж ХХК”-ийн захирлаар ажилладаг С.Түмэнгэрэл ихэд стиллэг хувцаслалтаараа олны анхаарлыг татаж, намын баяраараа уухай хашгиран сууж байсныг санаж байна. Харин тэрбээр энэ сонгуулиар Сонгино хайрхан дүүргээс нэр дэвших юм гэнэ лээ. Өмнөх парламентад өч төчнөөн бизнесийн салбарынхан улстөрийн халуун тогоонд орж болоод байхад бид яагаад болдоггүй юм гэж барьцдаг уу, эсвэл жинхэнэ улстөрч хүний мөн чанараар улс орноо өөд нь татаад явахыг чин сэтгэлээсээ хүссэн үү ямартай ч бизнесийн салбарт хэдийнэ байрь сууриа бат болгосон мань нөхдүүд улстөрд учиргүй хайр зарлаад ухаан алга.
Э.Нашка
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй