Хотоос зайдуухан байх “Хаан жимс” амралтын газрын ерөнхий менежерээр ажиллаж байсан Л.Сайнтөгс гэх энэ эмэгтэй өнгөрсөн НИТХ-ын сонгуулиар Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн дэмжлэгтэйгээр ИТХ-д гарсныг хэн хүнгүй мэднэ.
Тэрбээр одоо НИТХ-ын төлөөлөгч, “УБ Хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн зохицуулагч болтлоо дэвшсэн юм билээ. Гэвч хэн болсноо биш хэн байснаа хэзээ ч битгий март” гэдгийг тэрбээр мартаж уулзахаар ирсэн тойргийнхоо иргэдтэй нохой мэт харьцдаг гэх. Утсаар ярихаар холбоо барина аа хэмээн хэлүүлдэг ч усанд хаясан чулуу мэт алга болдгийг олон хүн батлах юм билээ.
Түүнчлэн асуудлаа хэлээд шийдвэрлүүлэхийг хүсэхэд “за эргэж холбогдно” гэх боловч таг мартаж хий хоосон найдлага төрүүлдэг Л.Сайнтөгсийг НИТХ-ын 19-р тойргийнхон энэ удаа лав сонгохгүй нь тодорхой. Өнгөрсөн жил өөрийгөө баахан рекламдаж амласандаа хүрдэг тэргүүлэгч гэсэн мэдээлэл баахан явуулсныг харахад мань нөхөр амбицанд дуртай ч иргэддээ цаг гаргаддаггүй нөхөр гэдэг нь батлагдав.
Э.Нашка
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа